“Outlaw” хамтлаг тоглолт хийнэ
2016-11-22

 

“Outlaw" хамтлаг “Lovebeat” бие даасан тоглолтоо хийх гэж байна. Тус хамтлагийнхан 28-32 хит дуу дуулах бөгөөд амьд хөгжмийн UFO хамтлаг хөгжмийг тоглох аж.

 

Тэд тоглолтоосоо өмнө “Би дуулж өгье” шинэ уран бүтээл гаргахаар ажиллаж байгаа  юм байна. Outlaw хамтлаг нь 2012 онд “Thank you Outlaw” таван жилийн ойн тоглолтоо хийснээс хойш бүрэн хэмжээний тоглолт хийгээгүй.

 

Тоглолт энэ сарын 25-нд “Crocus Event Hall”-д 19:00 цагт болно.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин