Д.Сумъяа Токиогийн “Их дуулга”-д өрсөлдөнө
2016-11-22

 

Жүдо бөхийн олон улсын энэ оны хамгийн сүүлийн тэмцээн Токиогийн “Их дуулга” юм. Тус тэмцээнд манай улсын жүдочид өрсөлдөнө. Тодруулбал МУГТ, Рио 2016 олимпийн наадмын мөнгөн медальт тамирчин Д.Сумъяа оролцох аж.

 

Токиогийн “Их дуулга” тэмцээн ирэх арванхоёрдугаар сарын 2-4-ны өдрүүдэд Токио хотноо болно.

 

Энэ тэмцээнээс өмнө манай жүдочид энэ сарын 26-28-нд болох Чэжүгийн Гранпри тэмцээнд оролцоно. Эдгээр тэмцээнийн дараа Олон улсын жүдо бөхийн холбооноос жүдочдын чансааг шинэчлэн гаргана.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин