Трампийн 100 хоногт хийх ажил
2016-11-22

 

АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулаад буй Дональд Трамп ажлаа хүлээн аваад 100 хоногтоо хийх ажлаа тайлагнасан талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

Тэрбээр ирэх оны нэгдүгээр сарын 20-ны өдөр Ерөнхийлөгчийн тангаргаа өргөж, ажлаа хүлээн авах юм. Трамп сонгуулийн кампанит ажлын үеэр амлаж байсан мөрийн хөтөлбөрүүдээ эхний ээлжинд ажил хэрэг болгохоор болжээ.

 

Ажлын эхний 100 хоногт Трамп, АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обамагийн санаачилсан эрүүл мэндийг даатгалыг хүчингүй болгох, 12 оронтой байгуулсан Транс-Номхон далайн хамтын ажиллагааны гэрээг цуцлах, Эдийн засгийн өсөлт суларч буй энэ үед төсвийн алдагдлыг бууруулах, Хууль бус цагаачдыг нутаг буцаах, мөн Мексикийн хил дээр хана босгох ажлыг эхлүүлэхийг албаныханд даалгах гэнэ.  

 

Трамп “Би амласан бол биелүүлдэг. Энэ бол миний зарчим” гэж хэлжээ.

 

АНУ-д бичиг баримтгүй 11 сая орчим цагаач хууль бусаар амьдарч байна. “Эхний ээлжинд цагаачдыг эх орноосоо хөөж явуулах болно” хэмээн Трамп мэдэгдлийнхээ үеэр дурьджээ. Тэрбээр мөн Ойрхи Дорнодыг заналхийлж буй Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийг устгах төлөвлөгөөгөө олон улсад танилцуулах гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин