Т.Шимизүг хүлээн авч уулзлаа
2016-11-22

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизүг нутаг буцах болсонтой нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзлаа.

 

Манай хоёр улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд 40 орчим жилийн үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа дипломатч, нэртэй монгол судлаач түүний үүрэгт ажлаа гүйцэтгэсэн таван жилийн хугацаанд Монгол Японы Стратегийн түншлэлийн харилцаа амжилттай хөгжсөнд сэтгэл ханамжтай байгаагаа Ерөнхий сайд хэллээ. Мөн энэ хугацаанд хоёр орны хооронд дээд, өндөр түвшний айлчлалын давтамж тогтмолжиж, олон чухал түүхэн үйл явдал болсон. Мөн өнгөрсөн аравдугаар сард Ерөнхий сайдын хувиар Японд хийсэн айлчлалыг амжилттай хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлснийг нь онцоллоо.

 

2011-2016 онд Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ манай улсад 3 удаа, Монгол Улсын Ерөнхийлөгч тус улсад хоёр удаа, УИХ-ын дарга гурван удаа, Ерөнхий сайд 4 удаа айлчилсан. Хоёр улсын эдийн харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэхэд энэ оны зургадугаар сараас хүчин төгөлдөр хэрэгжиж буй Монгол Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр түүхэн чухал алхам болсныг тэмдэглэлээ.   

 

Монгол Улсад өчигдөр ирээд маргааш буцах гэж байгаа юм шиг л сэтгэгдэл төрж байгаа гэж Элчин сайд Т.Шимизү хэллээ. Монгол Улс энэ хугацаанд хөгжих боломж байсан, энэ боломжоо бүрэн ашиглаж чадаагүй. Шинэ Засгийн газар зөв бодлого барьж ажиллабал Монголын эдийн засаг гурван жилийн дараа сэргэнэ гэж харж байгаа гэлээ. Мөн шинээр ирэх Японы Элчин сайдыг дэмжиж ажиллахыг Ерөнхий сайдаас хүслээ.

 

Т.Шимизү Монголд элэгтэй, Монголын дотны анд нөхөр гэдгийг Ерөнхий сайд тодотгож байлаа. Хэдийгээр нутаг буцаж буй ч Монгол Улсыг сурталчлах, хоёр орны бизнес эрхлэгчдийг хамтран ажиллахад зуучлах, хөрөнгө оруулалт татахад тусалж, дэмжих ажлаа үргэлжлүүлэн эргэх холбоотой байна гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Элчин сайд, ноён Т.Шимизүд хэлээд цаашдын амьдралд нь сайн сайхныг хүслээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Mongol ulsiin eronkhii said Erdenebat tand az jargal amjilt buteel eruul enkhiig husey.Mash aztai hun shuu.Mongol uls mandan badrag.
2016-11-30
zochin:
Mongol ulsiin eronhii said Erdenebat uneheer mundag sain hun baigaa yum daa.Amjilt husey.
2016-11-27