“Портер” машин шатжээ
2016-11-22

Хүйтний улирал эхэлж буйтай холбогдуулан сүүлийн үед ахуйн гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байгааг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж  байна.

 

Учир нь иргэд пийшин, зуухныхаа бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлыг хангалгүй их хэмжээгээр гал түлж, даац ачааллыг нь хэтрүүлж байгаатай холбоотой аж.

 

Өнгөрсөн өдрийн байдлаар улсын хэмжээнд 10 гаруй ахуйн гал түймэр гарсан байна. Эдгээр нь  айлын байшин, граж шатсан тохиолдлууд байжээ.

 

Тухайлбал өчигдир Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт тус бүр хоёр, Багахангай, Баянгол, Налайх дүүрэгт тус бүр нэг айлын байшин галд өртөж шатсан байна. Мөн Баянзүрх дүүрэгт айлын гражид гал гарч “Портер” маркийн авто машин нь шатжээ.

 

Түүнчлэн хөдөө орон нутгат Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн улаан загалмайн нийгэмлэгийн уурын зуух, Өмнөговь аймгийн Цогтцэций, төв аймгийн Заамар сумдад айлын байшин гал түймэрт өртжээ.

 

Хүйтний улиралд ердийн галлагаатай орон сууц, байшинд галын аюулгүй байдлын сайтар хангаж, пийшин, зуух болон цахилгааны ачааллыг хэтрүүлэхгүй, үнс нурмаа ил задгай асгахгүй, авто машинаа ил галаар халааж, гэсгээхгүй байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин