Жүдочид ДАШТ-ээс дөрвөн медаль хүртлээ
2016-11-22

Өнгөрөгч амралтын өдрүүдэд АНУ-ын Флорида мужийн Майами хотноо Форт Лаудердэйл эрэг дээр "Veterans World Championships 2016" буюу жүдо бөхийн ахмадын ДАШТ зохион байгуулагдлаа. Энэхүү тэмцээнд манай улсаас нийт 9 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгсөн бөгөөд энэ сарын 16-нд эх орноосоо мордсон билээ. Тэд Улаанбаатарын цагаар урд шөнө тэмцээндээ оролцож, 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ.

 

 

Тэмцээний эмэгтэйчүүдийн F1 ангилалд "Алтайн хүчтэн" клубийн дасгалжуулагч спортын мастер Төрбатын Энхцэцэг 63 кг-д өрсөлдөн алтан медаль хүртлээ. Мөн ахмадын ДАШТ-ий хошой аварга ОУХМ Лигдэнгийн Баярмаа F3 ангилалд мөнгөн медаль хүртсэн бол F3 ангилалын 70 кг-д ОУХМ Батмөнхийн Болорцацрал, F4 ангилалын 63 кг-д Раадангийн Дэчинмаа нар хүрэл медаль хүртлээ. Тус тэмцээнд 55 улсын 841 эрэгтэй, 125 эмэгтэй, нийт 966 тамирчин оролцсон байна.

Shuud.mn
Сонин хачин