Эдийн засгийг сэргээх хөтөлбөр болголоо
2016-11-22

 

УИХ-ын байнгын хороод хуралдаж байна.  Эдийн засгийн байнгын хороогоор 2017 оны нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Дараагаар нь Эдийн засгийн хүндрэлийг даван туулдах, тогтворжуулах хөтөлбөрийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Тиймээс гишүүдээс гаргасан горимын саналаар санал хураалт явуулж байна. Гишүүдийн зүгээс нийт 37 горимын санал гаргажээ. Үүнээс уг хөтөлбөрийн нэрийг өөрчилж, эдийн засгийг сэргээх хөтөлбөр болгох санал дэмжигдлээ. Мөн уг хөтөлбөрийг жилд хоёр удаа тайлагнаж байхаар болов.

 

Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Хий:
Хий хоосон лоозон яриад Л Селфи хийж Авилгаар хун томилсон Луйварчид л Байна.. Хийсэн Бутээсэн юуч Байхгуй..
2016-11-22
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ.
2016-11-22