УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат мэдээлэл хийнэ
2016-11-23

Чингис зочид буудалд

 

09.00 цагт: Монголын Энтрепренерүүдийн Нэгдсэн Чуулган 3 дахь жилдээ зохион байгуулагдана. Утас: 99101839

 

"Блью скай" цамхагт

 

09.00 цагт: "Блью скай" цамхагийн Топаз танхимд "Ил тод байдал-2016" Форум болно. Утас: 99234856, 99086930

 

Монгол Улсын Их сургуульд

 

09.30 цагт: Монгол улсын Хөдөлмөрийн баатар, академич, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Б.Ширэндэвийн хөшөөнд цэцэг өргөх ёслолын үйл ажиллагаа МУИС-ийн 2-р байрны урд талбайд болно. Утас: 99045949

 

“Дүнжингарав” худалдааны төвд

 

10.00 цагт: Нийслэлийн Газрын албанаас газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаанд оролцох иргэн, аж ахуйн нэгжид зориулсан нээлттэй мэдээлэл өгөх өдөрлөгийг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв “Дүнжингарав” салбар дээр зохион байгуулна. Утас: 90119120

 

Үндэсний хөгжлийн газарт

 

10.00 цагт: Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний хөгжлийн газрын үйл ажиллагаатай УИХ-ын гишүүн Ч.Улаан танилцаж, хэлтэс албадын дарга нартай санал солилцож, зөвлөгөө өгнө. Утас: 89122279, 99938477

 

Улаанбаатар чуулгын байранд

 

10.30 цагт: Замын цагдаагийн албаны 80 жилийн ойг угтан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд уламжлал болгон зохион явагддаг "Ногоон гэрэл цагаан шугам 2016" тэмцээн 35 дахь удаагаа зохион явагдана.

 

Уран зургийн галлерейд

 

11.00 цагт: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Монгол улсын Шинжлэх ухааны академи, Шинжлэх ухаан технологийн сан хамтран “Шинжлэх ухаан, Технологи, Иноваци - 2016” үзэсгэлэн зохион байгуулна.

 

“Контенинтал” зочид буудалд

 

11.00 цагт: "Гэр хорооллыг шинэчлэн зохион байгуулахад Төрийн болон Олон улсын байгууллага, хувийн хэвшлийн оролцоо" сэдэвт олон улсын уулзалт, хэлэлцүүлэг Контенинтал зочид буудлын хурлын танхимд болно. Утас: 325044, 88049099

 

"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд

 

11.30 цагт: “Илүү сартай өвлийг өнөтэй давцгаая” сайн үйлсийн аяны талаар Хөдөлмөрийн баатар Ц.Намхайнямбуу сангаас мэдээлэл хийнэ.

 

12.00 цагт: “Өргүй Монголын төлөө нэгдэцгэе 218.1” хөдөлгөөнөөс УИХ-д шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл хийнэ.

 

Ардчилсан намын байранд

 

12.00 цагт: 12 дугаар сарын 06-нд Ардчилсан намын Их хурлыг зохион байгуулахтай холбогдуулан хурал зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат АН-ын байранд хэвлэлийн хурал хийнэ.

 

"Танан" төвд

 

15.00 цагт: ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн Хөхтөний экологийн лабораторийн эрхлэгч, доктор, профессор Б.Лхагвасүрэн “Зэрлэг амьтдын их нүүдэл: бэрхшээл, шийдвэрлэх арга зам” сэдвээр Танан төвийн хурлын танхимд олон нийтэд нээлттэй илтгэл тавина. Утас: 99045949

Shuud.mn
Сонин хачин