Консулын зөвлөлдөх уулзалт болов
2016-11-23

Монгол Улс, БНКазУ-ын ГХЯ хоорондын Консулын VIII зөвлөлдөх уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо болов. Хоёр жил тутам зохион байгуулагддаг тус уулзалтаар консулын харилцаа, иргэдийн эрх ашгийг хамгаалах, хоёр талын байгууллага хоорондын хамтын ажиллагааны асуудлуудыг уламжлал ёсоор хэлэлцдэг аж.

 

 

Энэ удаагийн консулын зөвлөлдөх уулзалтад Монголын талын төлөөлөгчдийг ГХЯ-ны Консулын газрын захирал Я.Ариунболд, Казахстаны талын төлөөлөгчдийг БНКазУ-ын ГХЯ-ны Консулын газрын дэд захирал Кожамбердиев К. К. нар тэргүүлж оролцов. Хоёр тал өмнөх уулзалтын мөрөөр хэрэгжсэн ажлын үр дүн, Монгол, Казахтсаны консулын харилцааны өнөөгийн байдал, иргэдийн эрх ашгийг хамгаалах, хоёр улсын хууль зүй дотоод хэргийн яам, гадаадын иргэн, шилжилт хөдөлгөөн хариуцсан байгууллага хоорондын хамтын ажиллагаа, хоёр талын хооронд байгуулагдах гэрээ, хэлэлцээрийн явцын тухай санал солилцож, уулзалтын дүнгээр протокол байгуулав.

 

 

Shuud.mn
Сонин хачин