М.Анхцэцэг бэлтгэл хийх клубтэй боллоо

Хүндийг өргөлтийн тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг Азийн аварга, Дэлхийн аварга болон эх орондоо ирээд байна.
Өнөөдөр хүндийн өргөлтийн залуу тамирчин М.Анхцэцэг, дасгалжуулагч Ц.Хосбаяр нарыг “Ривер” клубын хамт олон хүлээн авч уулзжээ. Улмаар дасгалжуулагчийн хамт “Tokyo 2020” олимп хүртэл тус клубт хичээллэх эрх олгосон байна.
М.Анхцэцэг энэ сарын 14-нд Япон улсад болсон хүндийг өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, Азийн аварга болсон. Мөн Мексикийн Мериад хотод болсон оюутны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, дэлхийн аварга болсон юм.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ