Онцгой байдлын ажилчид цас цэвэрлэж байна
2016-11-24

Өнгөрсөн аравдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн хур тунадас орж, хүйтний эрч чангарсан.  Энэ сараас  улам хүйтэрч Нийслэл хотод халтиргаа, гулгаа үүсээд буй. 

 

Үүссэн нөхцөл байдлыг арилгахаар 600 орчим тонн давс, бодис цацсан ч халтиргаа багасаагүй байна.

 

 

Иймд Нийслэлийн Онцгой байдлын газрын 420 гаруй бие бүрэлдэхүүн иргэдийн аюулгүй байдлыг хангаж, бэртэж гэмтэхээс урьдчилан сэргийлэхээр СХД-ийн Саппорогийн уулзвараас Таван шар хүртэлх 3.5 км автозам дагуух  цасыг цэвэрлэж байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин