Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2016-11-24

Энэ сарын 18-ны өдрийн УИХ-ын чуулганаар "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль"-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, арваннэгдүгээр сарын 26-ны өдрийг "Улс тунхагласны баярын өдөр" болгон тэмдэглэн бүх нийтээр амрахаар шийдвэрлэсэн.

 

Гэвч энэ жилийн арваннэгдүгээр сарын 26-ны өдөр амралтын өдөр буюу Бямба гариг таарч байгаа учир амралтын өдрийг ажлын өдөрт шилжүүлж 2016 оны 11-р сарын 25-ны Баасан гаригт амрахаар болсон.

 

Үүнтэй холбогдуулан энэ сарын 25-нд буюу маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

 

Shuud.mn
Сонин хачин
hhahaa:
Tertee tergui Baasan akhaiin odor ajil hiideg hun baidaggui yum chini amarsan ni deer
2016-11-24