Үндсэн хуулийн өөрчлөлтийг судлах ажлын хэсэг байгуулав
2016-11-24

 

 

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар холбогдох санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулахаар тогтов.

 

Ажлын хэсэгт Үндсэн хуулийн эрхзүйн асуудлаар мэргэшсэн, энэ чиглэлээр ажилладаг эрдэмтэд, суудлаачид, хуульчдыг өргөнөөр оролцуулахаар болов. Ажлын хэсгийн ажлыг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль болон бусад хуульд нийцүүлэн зохион байгуулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат,  Хуульзүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт нарт үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
undsen huulind bolhoo baisan ued huul zorchij bolno geed tusgah
2016-11-24
Зочин:
huuhdiin mongiig undsen huuld huuhed bolgond olgono hyamraltai ued yalgavarlaj olgono geed tusgachih
2016-11-24
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ.
2016-11-24
Зочин:
ЗГ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах талаар ярьдаг субкект мөн үү? УИХ-ын эрх мэдэл рүү ороод байгаа юм биш үү? Энэ Эрдэнэбат гэдэг жинхэнэ хөлдүү нөхөр байнаа. Түүний гал тогоог Мөнхбат гэж нэг сагсуу нөхөр барьж сууна. Ийм ЗГ-аас үр дүнтэй өөрчлөлт гарах уу??
2016-11-24
Үндсэн хууль ТОГТООГЧ:
Засгийн газраас байгуулж байгаа ажлын хэсэгт ормоор байна.Миний хүсэлтийн үндэслэл Улсын Бага хурлын гишүүнээр ажиллах хугацаандаа Үндсэн хуулийн бүх хэлэлцүүлэгт оролцож байсан. БНМАУ-ын АИХ-р Үндсэн хуулийн төслийг 76 хоног хэлцэн батлахад идэвхитэй оролцсон. Одоо ШУТИС-ийн профессороор ажиллаж байгаа, Удирдахуйн ухааны доктор, профессор Хадын Пүрэвдагва
2016-11-24