“Тамгагүй төр” жүжгийг өнөөдөр тоглоно
2016-11-24

 

Улсын Драмын Эрдмийн Театрын уран бүтээлчид Ардын уран зохиолч, төрийн шагналт Б.Лхагвасүрэнгийн зохиол "Тамгагүй төр" жүжгийг энэ өдөр тоглох гэж байна.

 

Жүжгийн 1998 онд найруулагч УГЗ Ч.Найдандорж тайзнаа амилуулан тавьж, Арчугт хааны дүрд ардын жүжигчин Л.Жамсранжав тоглож байсан түүхтэй. Уг бүтээл нь Монголын анхны төрт улс Хүннү гүрний аж амьдрал, улс гүрнийхээ төлөө зүтгэсэн Арчугт хааны тухай өгүүлдэг гуртван бүлэг зургаан үзэгдэлт  эмгэнэлт жүжиг юм.

 

Жүжгийн энэ өдрийн  18.00 цагт тоглоно.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин