Трампийн мэргэжлийн багт эмэгтэйчүүд багтлаа
2016-11-24

 

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамп ирэх оны нэгдүгээр сарын 20-ны өдөр тангарагаа өргөх билээ.

 

Тэрбээр ажлаа хүлээн авахаасаа өмнө Америкийг өөрчлөх мэргэжлийн багаа бүрдүүлж байна.  Тэгвэл Трампийн багт эмэгтэйчүүд багтсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Трамп эхний ээлжинд багаа өөрөө бүрдүүлж, дараа нь конгрессоор батлуулах юм.

 

АНУ-ын НҮБ-д суух төлөөлөгчөөр Каролинагийн захирагч Никки Хейли, Боловсролын салбарын нарийн бичгийн даргаар улс төрч Бэтси Дивос нарыг нэр дэвшүүлжээ. Тэд өмнө нь Трампийг буруутгаж, шүүмжилдэг байсан юм. Трамп нэр дэвшигчдийнхээ талаар “Би тэдэнд итгэж байна. Тэд албаа нэр төртэй хаах болно” гэж хэлжээ.

 

Трамп томоохон албан тушаалд зарим эрхмүүдийг томилоод байна. Үүнд:  Дэд ерөнхийлөгчөөр Индиана мужийн захирагч Майк Пенс, Ерөнхийлөгчийн тамгийн газрын даргаар Рейнс Прибус, ахлах стратегичаар Стифен Бэннон, Хууль зүйн сайдаар Трампын сонгуулийн кампанит ажлын үеэр дэмжлэг үзүүлсэн Алабамагийн захирагч Жефф Сэшнс нарыг томилжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин