Блум, Перри нар саллаа
2016-11-24

 

Холливуудын нэрт жүжигчин Орланда Блум болон дуучин Кейти Перри нар энэ оны эхээр болзох болсон билээ. Хос ирэх оны эхээр хуримаа хийнэ хэмээн мэдэгдэж байсан юм. Тэгвэл хос салсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Тэд ямар шалтгаанаар салсан нь тодорхойгүй байгаа юм. Дуучны хэвлэлийн төлөөлөгч “Үнэнийг хэлэхэд хос яагаад салсан нь нууц хэвээр байна. Тэдний харилцаа хэдхэн өдрийн өмнө сайн байсан. Удахгүй салалтын шалтгаан тодорхойгүй байна” гэж хэлжээ.

 

Харин жүжигчний агентлаг “Тун удахгүй бүх зүйл тодорхой болно” гэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин