Энэ 7 хоногт MOVIE SWING тоглолт болно.
2016-11-24


Киног амьдруулдаг хамгийн чухал зүйл бол яахын аргагүй амьд дүрслэл бүхий хөгжим юм. Тэгвэл кино сонирхогч та бидний сэтгэл зүрхэнд хоногшсон Дэлхийн болон Монголын олон сайхан киноны хөгжмүүд улсын Филармонид эгшиглэх нь ээ. 
 
Тус тоглолтонд улсын Филармонийн Баянмонгол жазз найрал хөгжим удирдаач С.Саруул-Од /СТА/, дуучин Н.Наранбаатар /СТА/, Ц.Хулан /СТА/, П.Өнөржаргал /СТА/, Б.Солонго нар киноны дуунуудыг амьдруулан дуулах аж. Тоглолт улсын Филармонийн тайзнаа 2016 оны 12-р сарын 02-нд 19:00 цагт ганцхан удаа тоглогдох аж.
 
Тасалбарыг Филармонийн касс, онлайн худалдааны www.ticket.mn сайтаар худалдаалж байгаа бөгөөд 1900-1617 үнэгүй хүргэж өгч байна. Тасалбарын үнэ 15,000₮ байх ба Юнителын хэрэглэгчид 100gg оноогоор 5000₮ хөнгөлүүлэн худалдан авах боломжтой юм. 
 
Дэлгэрэнгүй мэдээллийг: www.mgl-philharmonic.com болон 70118012, 70148012, 99925074-с лавлана уу.
 

...
Shuud.mn
Сонин хачин