Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг баталлаа
2016-11-24

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн О.Баасанхүү:

 

-Олон улсын гэрээг баталгаажуулсан хэвээр байгаа асуудлыг хууль батлагдсанаар өөрчлөх үү? гэсэн асуултад  ГХ-ны сайд Ц.Мөнх-Оргил:

 

-Энэ хууль батлагдсанаар Монгол Улс-ОХУ-ын Засгийн газар хооронд хийсэн хэлэлцээр хүчин төгөлдөр байх юм гэв.

 

Ийнхүү уг хуулийн төслийг дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.  Дараагаар нь Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийн эцсийн хэлэлцүүлгийг юм.  Ажлын хэсэг нэрийг нь өөрчилж, Эдийн засгийг сэргээх хөтөлбөр нэртэй болгохыг гишүүдийн олонхи дэмжсэн юм.

 

Хөтөлбөрийн хүрээнд макро эдийн засгийг тогтворжуулах эхний стратегийн хүрээнд төсвийн болон мөнгөний бодлогыг оновчтой хослуулан хэрэгжүүлж, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх замаар гадаад, дотоод макро тэнцвэрт байдлыг сайжруулж, тогтворжуулах, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж 2017 онд 3 хувьд хүргэхээр төлөвлөсөн.  Эдийн засгийн бодит өсөлт 2018 онд 5.1 хувь, 2019 онд 7.1 хувьд хүрч өсөхөөр тооцжээ. Мөн боловсруулах салбар 2017-2019 онд дунджаар 6.3 хувиар, 2019 оноос эхлэн 10 гаруй хувиар өсөх боломж бүрдэхээр байна. Төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр дунд хугацаанд буюу 2017-2019 онд жилд дунджаар 20 орчим мянган ажлын байр шинээр бий болж, ажилгүйдлийн түвшин 2019 оны эцэс гэхэд 8.0 хувиас ихгүй болж буурахаар байгаа.

 

Түүнчлэн, уул уурхай, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэл, эрчим хүчний салбарт хэрэгжүүлэхээр тусгагдсан томоохон төсөл хөтөлбөрүүдийн нөлөөгөөр экспорт нэмэгдэж 2019 онд 5.4 тэрбум ам.долларт хүрэх, бүтээн байгуулалтын хэрэгцээг дагаж импорт 2019 онд 5.5 тэрбум ам.доллар болох, гадаад худалдааны нийт бараа эргэлт 10.9 тэрбум ам.долларт хүрч өсөхөөр байгаа аж.

 

Уг тогтоолын төсөлд гишүүдийн үгээс гаргасан саналыг тусгасан байна. Тухайлбал, УИХ-ын гишүүдээс гаргасан “Хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг эрчимжүүлж, импортыг орлох бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх,

-Томоохон үйлдвэрлэлээ дагасан жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжиж, төрөлжсөн кластерыг бий болгох замаар өрхийн амьжиргааг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх,

-Төрийн албаны шинэтгэлийн хүрээнд төрийн байгууллагын бүтэц бүрэлдэхүүнийг мэргэшсэн, хариуцлагатай, цомхон, тогтвортой байх эрх зүйн орчинг бүрдүүлэх,

-Ажлын байрны эрэлт, хэрэгцээнд үндэслэж, богино хугацаанд мэргэжил олгох сургалтыг зохион байгуулж, ажиллах хүчнийг бэлтгэх,

төрөөс бизнес эрхлэгчдэд олгож байгаа тусгай зөвшөөрлийн тоог гурав дахин цөөрүүлж, мэргэжлийн хяналт, татвар, нийгмийн даатгал, хууль хяналтын байгууллагын давхардсан хяналт шалгалт, хүнд суртлыг арилгах,

-Гадаадын зах зээлд экспортлох боломжтой программ хангамж, техник хангамжийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, иргэдийг шинэ ургацын хүнсний ногоогоор хангах зорилгоор дотоодын үйлдвэрлэлийг дэмжих,

-Хүлэмжийн цогцолбор аж ахуй байгуулах гэж нэмэх, олон улсын байгууллагуудаас гаргадаг зээлжих зэрэглэл, бизнес эрхлэлт, өрсөлдөх чадвар, хөрөнгө оруулалтыг татах чадвар зэрэг индексүүдийг сайжруулах зэрэг зарчмын саналуудыг төсөлд нэг бүрчлэн тусгасан байна.

 

Түүнчлэн тогтоолын төслийн хавсралтын 2.1.12, 2.3.11 дэх заалтуудыг “Иргэдийг гадаадын улс оронд тодорхой хугацаатайгаар ажиллуулах арга хэмжээг төрөөс авч хэрэгжүүлэх”, “Тодорхой эрхэлсэн ажилгүй иргэдийг богино хугацааны цагийн ажилд зуучлах, цалин хөлсийг тухай бүр олгох боломжийг бүрдүүлэх” гэж тус тус өөрчлөн найруулах саналууд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг авчээ.

 

Ийнхүү гишүүдийн олонхийн саналаар  Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг  баталлаа.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
DR ADITYA:
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM whatsapp 15733337443 Үнэ 780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.www.drpradhanurologist.com
2022-09-20
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ.
2016-11-25
Зочин:
tsolnoos erh medlee tulhuu anhaarah huul
2016-11-24