“Рэкет” уран сайхны кино нээлтээ хийлээ
2016-11-24

 

Инээдмийн адал явдалт “Рэкет” уран сайхны кино Гэгээнтэн кино театрт  өчигдөр  /2016.11.23/ нээлтээ хийлээ.

 

“Бондоолой фильм”, “Оранж энтертайнмент”-ийн хамтын бүтээл тус уран сайхны киноны найруулагч, зохиолч, зураглаачаар Ц.Золжаргал ажилласан бол продюссераар Б.Тайшир ажиллажээ. Гол дүрд Гол дүрд залуу жүжигчин Б.Мишээл, Э.Урангоо,  Т.Бадамжав, О.Цэнгэл, Ц.Аззаяа нар тоглосон бөгөөд туслах дүрүүдэд МУАЖ Ж.Лхамхүү, “A-Capella” хамтлагийн дуучин, жүжигчин Ц.Мөнх-Од, “Авьяаслаг Монголчууд” шоуны алтан баззерийн эзэн Ц.Мөнхсайхан зэрэг уран бүтээлчид ажиллажээ.

 

Киноны үйл явдалд дөнгөж их сургуулиа төгсөөд буй найз охид хүнд хулгайлагдаж, хаалганд цоожлогдсоноор кино эхлэх бөгөөд санамсаргүй, саваагүй үйлдлийнхээ хариу төлөөсөнд дараалсан “рекэт” төлөвлөгөө боловсруулж, санаанд оромгүй адал явдлыг туулах аж.

 

“Рекэт” уран сайхны кино бүх кино театраар гарч байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
uzegchid:
ZAIL ZAIL IIM TUUXII KINONUUD XIIXEE BOLI
2016-11-25