Брэд буруугүй нь тогтоогдов
2016-11-25

 

Холливуудын нэрт жүжигчин Брэд Питт, Анжелина Жоли нар хоёр сарын өмнө салах өргөдлөө шүүхэд өгсөн билээ. Хосын салсан шалтгаан нууц хэвээр байгаа ч Брэдийг хүүхдүүдтэйгээ харгис, бүдүүлэг харьцдаг байсан хэмээн гэрчүүд мэдээлсэн юм.

 

Тэд зургаан хүүхэдтэй.  Дээрх мэдээллээс үүдэн Холбооны мөрдөх товчоо буюу “FBI” жүжигчин эрийг өнгөрсөн сараас мөрдөж, баримт цуглуулж эхэлсэн юм.

 

Тэгвэл Холбооны мөрдөх товчоо Брэдийн хэргийг хаасан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тус байгууллагын хэвлэлийн алба Нотолгоо олдсонгүй” гэх тайлбарыг хийжээ.

 

Хос хүүхдүүдээ асран хамгаалах эрхийн төлөө шүүхдэлцэж байгаа билээ.  Брэд гэм буруугүй нь тогтоогдсон учир шүүх хуралд ялалт байгуулж магадгүй байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Буруугүй нь тогтоогүй гэж байхад....
2016-11-25
Зочин:
Буруугүй нь тогтоогүй гэж байхад....
2016-11-25