Цас цэвэрлэсэн цэргүүдэд талархал илэрхийллээ
2016-11-25

 

Нийслэл хотын гудамж талбайн цас мөсийг цэвэрлэсэн Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагуудад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд талархал илэрхийллээ.


“Улаанбаатар хотод өнгөрсөн өдрүүдэд цас ихээр орж, хүйтэрч, хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байсан. Энэ нөхцөл байдалд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб нийслэлээс гаргасан уриалгыг дэмжин, Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагуудын бие бүрэлдэхүүнийг техник хэрэгслийн хамт гаргаж, өөрсдийн зардлаар 2016 оны 11 дүгээр сарын 22-25-ны өдрүүдэд цас цэвэрлэгээнд ажиллуулсанд талархаж байна. Хамтран ажилласан та бүхэнд ажлын амжилт хүсч, баярласан сэтгэлээ дахин илэрхийлье” гэжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
СҮ.БАТ-БОЛД ДАРГАА ШОУ-Д ХАНАХГҮЙ БАЙНА УУ? ТА ОЮУТАН,ЦЭРГЭГҮҮДЭЭР ЦАС МӨС ЦЭВЭРЛҮҮЛЭЭД БАЙХ ДАА ЮУ ВЭ? УС ЦАГ УУРЫН БАЙГАГУУЛГААС ЗУРГАН САРД ЗУД БОЛНО ГЭЭД АНХААРУУЛД БАЙХ ЧИНЬ ТА ОГЦОЦОРХ ЦАГ БОЛСОН ШҮҮ ТАНАЙ-С АМ АСУУЖ БАЙНА ШҮҮ? ТАНАЙ НАМ ЯЛСАН ГЭЭД НАМЧИРХААД БАЙГАА ЮМ УУ? БИД ИЙМ ЗАСАГ ДАРГАТАЙ БАЙХЫГ ХҮСЭХГҮЙ БАЙНА ШҮҮ
2016-11-25
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2016-11-25
Zochin:
Talarhal ilerhiileed l boloosoi yu. Tserguud tsas zaaval tseverleh albagui bizde.
2016-11-25