Фидель Кастрог сүүлчийн замд нь үдлээ
2016-11-28

 

Кубийн нэрт удирдагч, төрийн эрхийг 50 жил барьсан Фидель Кастро энэ сарын 25-ны шөнө  22:29 цагт 90 насандаа таалал төгссөн билээ. Энэхүү мэдээллийг өнөөгийн удирдагч  Раул Кастро баталж, орон даяар гашуудал зарласан юм.

 

Тэгвэл өчигдөр Гавана хотноо иргэд Фидель Кастрог сүүлчийн замд нь үдсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.  Уг ёслолд 50 мянга гаруй хүн оролцжээ .

 

Их Британийн ханхүү Харри өнгөрөгч долоо хоногоос Карибын тэнгисийн орнуудаас төрийн дээд хэмжээний айлчлал хийж буй юм. Тэрбээр өчигдөр Фидель Кастротой салах ёс гүйцэтгэж, Кубын ард түмэнд эмгэнэл илэрхийлжээ. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Германы Канцлер Ангила Меркел, Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд болон ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар Раул Кастротой утсаар ярьж, эмгэнэл илэрхийлсэн байна.

 

Кастрогийн биеийн байдал 2009 оноос эрс муудсан бөгөөд тэрээр 2011 оноос эмчийн хяналтад байсан юм. Олны өмнө тэрээр гарахаа больж, өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа мэс засал хийлгэжээ.   Тэрбээр сүүлчийн захиастаа өөрийнх нь шарилыг чандарлахыг даалгасан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
guest:
12 сарын 4 оршуулна шүү ... дурак дэлгэрцэцэгээ
2016-11-28