Франсуа Филлон ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ
2016-11-28

 

Францын Ерөнхийлөгч асан Николас Саркози Бүгд Найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр төлөвлөж байсан ч нам доторх сунгаанд ялагдал хүлээсэн билээ.

 

Энэ амралтын өдөр тус намыг тэргүүлэн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхмийг тодруулсан байна.

 

Тэгвэл ирэх онд зохион байгуулагдах уг сонгуульд Бүгд Найрамдах намыг 2007-2012 онд Ерөнхий сайдаар ажиллаж байсан Франсуа Филлон тэргүүлэхээр болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Түүний нам доторх гол өрсөлдөгч, 1995-1997 онд Ерөнхий сайдаар ажиллаж байсан Алиан Жупе өчигдөр нэрээ татаж, Франсуа Филлонд амжилт хүсчээ.

 

Филлон “Намаа ялалтад хүргэх бүхий л боломжийг ашиглах болно” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин