Куба улсын удирдагч асан Фидель Кастро энэ сарын 25-ны өдөр 90 насандаа таалал төгссөн билээ.
Тэгвэл өнөөгийн удирдагч Раул Кастро өчигдөр зарлиг буулгаж, орон даяар ес хоногийн хугацаатай гашуудал зарласан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Мөн нийслэл Гавана хотноо байрлах парламентын ордны дээр байрлах Кубын төрийн далбааг хагас бөхийлгөсөн байна.
Гашуудал зарласан өдрүүдэд телевизийн сувгууд энтертаймент нэвтрүүлгээсээ татгалзаж, олон нийтийг хамарсан цуглаан, үдэшлэг зохион байгуулахыг хоригложээ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |