Мөргөлдөөний үеэр 55 хүн амиа алджээ
2016-11-28

 

Уганда улсад өнгөрсөн амралтын өдөр аюулгүй байдлын албаныхан болон зэвсэгт бүлэглэлийнхэн мөргөлдсөн талаар “www.dnaindia.com” мэдээллээ. Уг мөргөлдөөний улмаас 55 хүн амиа алдаж, 200 гаруй хүн шархтсан талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлэв. Амиа алдагсдын 14 нь цагдаагийн ажилтан гэнэ.

 

Цагдаагийнхан тусгай ажиллагаа явуулж эмх замбараагүй байдал үүсгэсэн дээрх бүлэглэлийн толгойлогч Рвензуруру Чарльз Уэсли Мумбере гэгчийг гэрээс нь баривчилсан байна.

 

Тэрбээр баригдах үедээ өөрийгөө мөргөлдөөнийг зохион байгуулаагүй хэмээн мэдэгдэж "Миний нэрийг барьж, зарим нэг этгээд эмх замбараагүй байдал үүсгэсэн байна” гэж хэлжээ. Мөн цагдаагийнхан хүч хэрэглэсэн 48 зэсэгт бүлэглэлийн гишүүнийг баривчилсан аж.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин