Двайн Жонсон: Хүч чадал, зориг тэвчээр эр хүний нэрийн хуудас
2016-11-28

Холливуудын нэрт жүжигчин Двайн Жонсон “ELLE” сэтгүүлд ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр сүүлд “Moana” хүүхэлдэйн киноны гол дүрд дуу оруулсан юм.

 

 

-Танд энэ өдрийн  мэнд хүргэе. Хэдхэн өдрийн өмнө Талархалын баяр боллоо. Энэ өдөр “Moana” хүүхэлдэйн кино нээлтээ хийсэн. Таны сэтгэл хэр хөдөлж байна даа?

 

-Маш их хөдөлж байна. “Шүдний дагина” киноноос өөр хүүхдэд зориулсан бүтээлд тоглож байгаагүй. Харин удаан хугацааны дараа дахин хүүхдийн бүтээлд тоглосон. Хүүхдүүдийн баяр баясгалан энэ ертөнцийн гайхалтай зүйл. Тиймээс тэднийг баярлуулах хүндтэй үүргийг би хүлээсэн. Надад таалагдаж байна. Миний хамгийн дуртай баяр болох Талархалын баяраар “Moana” хүүхэлдэйн кино нээлтээ хийсэнд баярлаж байна.

 

-Дуу оруулах кинонд тоглохоос хэр хэцүү байна?

 

-Их хэцүү. Ерөнхийдөө их хэцүү байсан. Дэлгэцэн дотор байгаа хэн нэгнийг зөвхөн дуу хоолойгоороо амьдруулна гэдэг кинонд тоглохоос хэцүү. Эсвэл гэмтэх цаашлаад үхэх эрсдэлтэй үзүүлбэр хийж байгаа мэт их сэрэмж шаардсан ажил байна лээ.

 

 

-Гэхдээ танд таалагдсан биз дээ?

 

-Тийм ээ шинэ авъяасаа олох надад таалагдсан. Тийм учраас бид хоёр нэг хүн гэсэн үг.

 

-Моана гүнжийн хамгаалагч Мауя тантай тун адилхан. Таны гадаад төрхөөс санаа авч энэхүү баатрыг бүтээсэн гэж андуурахаар?

 

-Тийм ээ бид их адилхан харагддаг. Хүүхэлдэй баатрууд дуу оруулж буй уран бүтээлчтэйгээ 80-90 хувь ижилхэн харагддаг.

 

-Та хоёрын шивээс хүртэл ижилхэн.

 

-Тийм ээ.

 

-Та хоёр гадаад төрхөөсөө гадна сэтгэл зүйгээрээ хүртэл ижилхэн үү?

 

-Тэгэж хэлж болно. Тэр их ууртай бас чадалтай. Хүч чадал, зориг тэвчээр эр хүний нэрийн хуудас. Мауя бол  үнэхээр хүчирхэг. Би ч гэсэн үнэхээр хүчирхэг эр хүн.

 

-Уурыг чинь хүргэх амархан уу?

 

-Ямар нөхцөл байдлаас л болно. Би хүчтэй ч тэнэг биш. Уураа хэрхэн барихаа хэнээс ч заалгахгүй.

 

-Ямар хуу зан, үйлдэл таны бухимдлыг хүргэдэг вэ?

 

-Үл хүндэтгэх. Энэ зан миний уур хилэнг яг л гал шиг өдөөдөг.

 

 

-“People” сэтгүүл таныг энэ оны “Дур булаам залуу”-аар тодруулсан. Энэ талаар?

 

-Их гайхсан бас сэтгэл хөдөлсөн.

 

-Өөрийгөө дур булаам гэдгээ мэддэггүй байсан гэж үү?

 

-Харин одоо л мэдэж авлаа. /инээв/

 

Б.Дэлгэрцэцэг

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Uneheer dur bulaam yumaa
2016-11-29
Зочин:
Uneheer dur bulaam yumaa
2016-11-29