“Хүчирхийлэлд үгүй гэж хэлье!”
2016-11-28

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Хүчирхийллийн эсрэг үндэсний төвтэй хамтран “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг өнөөдрөөс эхлүүллээ. “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг дэлхийн 180 гаруй улс орон ижил цаг хугацаанд, нэгдмэл зорилго, нийтлэг уриан дор нэгэн зэрэг зохион байгуулдаг бөгөөд энэ жил дэлхий даяараа “Гэр орны амар амгалангаас дэлхийн энх тайван руу: Бүх нийтэд боловсролыг хүртээмжтэй болгоё” уриан дор нэгдэх юм. Харин манай улсад “Хүчирхийлэлд үгүй гэж хэлье!” хэмээх уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.

 

Энэхүү аян нь охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг хүний эрхийн ноцтой зөрчил мөн гэдгийг олон нийтэд ойлгуулах, тэдний дэмжлэгт тулгуурласан эерэг өөрчлөлт хөдөлгөөнийг бий болгоход чиглэдэх аж.

Shuud.mn
Сонин хачин