Аймаг, сумдын эмнэлэгт түргэний машин олгоно
2016-11-29

09.00 цагт: Орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж буй эмэгтэйчүүдээ чадавхижуулах зорилгоор Нийгмийн Aрдчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо, Фридрих Эбертийн сантай хамтран тусгай сургалтыг Тусгаар тогтнолын ордонд зохион байгуулна. Утас: 91111787, 89151787


09.00 цагт: Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын санд номын санчдын дунд "Ажил мэргэжлийн уралдаан" болно. Утас: 70116809


10.00 цагт: Хөдөө орон нутагт өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан улсын нөөцөөс аймгуудын нэгдсэн эмнэлэг, сумдын эрүүл мэндийн төвүүдэд шуурхай албаны түргэн тусламжийн автомашиныг хүлээлгэн өгөх арга хэмжээ Онцгой байдлын ерөнхий газарт болно. Утас: 99007969


10.00 цагт: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт иргэдтэй уулзана.


11.00 цагт: БНСУ-ын ЭСЯ болон Монголын Залуучуудын Холбооны хамтын ажиллагааны хүрээнд байгуулж байгаа БНСУ-ын мэдээллийн төвийн нээлт болно. Нээлтэд БНСУ-ын элчин сайд У Сон, МЗХ-ын ерөнхийлөгч А. Мөнхбат болон ГХЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ, КОЙКА олон улсын байгууллагын төлөөлөл тус тус оролцоно.нээлттэй үйлчлэх юм. Утас: 88020633, 89190836


11.00 цагт: Валютын ханшийн огцом хэлбэлзэл түүнийг тогтворжуулах арга замууд олон талт хэлэлцүүлэг Хэвлэлийн хүрээлэнд болно. Монголбанк, Монголын хөрөнгийн зах зээлийн зөвлөл, МҮХАҮТ болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцоно.


11.00 цагт: ХДХВ/ДОХ-ын асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах өдрийг угтаж, сэтгүүлчдэд сүүлийн үеийн мэдээлэл олгох зорилгоор НЭМХ-д уулзалт зохион байгуулна. Утас: 89008516


11.30 цагт: Хэнтий аймгийн нутгийн зөвлөлөөс зохион байгуулж буй "Малчдадаа туслая" сайн үйлсийн аяны нээлтийн хэвлэлийн бага хурал MN мэдээллийн төвд болно. Утас: 99708677


14.00 цагт: Нийслэл, Улаанбаатар хотын худалдааны танхимын хамтын ажиллагааны талаарх уулзалт Туушин зочид буудлын Сүлд танхимд болно. Хотын дарга, удирдлагууд бизнесийнхэнтэй уулзана. Утас: 325044


14.00 цагт: Хятадын эртний сонгодог урлаг болох Бээжин жүжгийн урлагийн лекц Улаанбаатар дахь Хятадын Соёдын төвд болно.

Shuud.mn
Сонин хачин