Дээд шүүх Н.Энхбаярын нэхэмжлэлийг хэлэлцлээ
2016-11-29

Гэрэл зургийг MPA.mn

 

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар МАХН-ын дарга Н.Энхбаярын нэхэмжлэлийг хэлэлцэв. СЕХ-ноос Н.Энхбаярыг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхээс татгалзсан. Түүний ялгүй болох хугацаа дуусаагүй гэх цагдаагийн байгууллагын тодорхойлолтоос үүдэн Н.Энхбаярыг 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлээгүй юм. Тиймээс тэрбээр эхнэр О.Цолмонгоо өөрийнхөө оронд УИХ-ын 75 дугаар тойрогт нэр дэвшүүлсэн билээ. 

 

Сонгуулийн болон цагдаагийн байгууллагын шийдвэрийг эсэргүүцсэн Н.Энхбаяр уг асуудлаар захиргааны хэргийн шүүхэд хандсан. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх энэ хэргийг өнгөрсөн долоодугаар сарын 4-ний өдөр хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

 

Харин өчигдөр хуралдсан Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагуудын зарим хэсгийг хангасан байна. 

 

Хяналтын шатны шүүхээс “Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн "Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай" 75 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”, “нэхэмжлэгчийг 2016 оны ээлжит сонгуульд МАХН-аас 75 дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгэж, нийтэд мэдээлэхийг Сонгуулийн ерөнхий хороонд даалгах”, “Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, технологийн төвөөс хуулийн дагуу ялгүй гэсэн тодорхойлолт гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн холбогдох хэсгийг хэвээр үлдээсэн байна. 

 

 

Харин “...“Н.Энхбаярын ялгүй болох хугацаа дуусаагүй байна” гэсэн Цагдаагийн ерөнхий газрын 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 15/1071 дүгээр албан бичгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, технологийн төвийн 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 000230 дугаар "Тодорхойлолт"-ыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзжээ.  

 

В.Бат

 

Shuud.mn
Сонин хачин
mongol:
tegeed l genet yum xodloson yum shig xeden xun daguulaad l alxdag yum eo eo odoo zugeer bol obgon guai bid estoi uidaj baunaa zugeer l uls torooszailaad ter budda shigee amydaad ogoochee
2018-03-13
mongol:
tegeed l genet yum xodloson yum shig xeden xun daguulaad l alxdag yum eo eo odoo zugeer bol obgon guai bid estoi uidaj baunaa zugeer l uls torooszailaad ter budda shigee amydaad ogoochee
2018-03-13
хийморьтой харагдаж байхчивэээ:
доорх муу 2 шээсийг нохой явах цагт манай дарга эх орондоо зүтгэж явсан юм яадаг юм идсэн ч уусан ч тэр хийхээ хийчэээд идсэнээ эх орондоо нааж яваа юм даа тэр эх орноосоо урваагүй эээ эх орноо зараагүы ээ
2018-03-12
Зочин:
Элбэгдоржийн оюуны хомсдолтой авгайгаас нь терсен гаж донтой хуу нарых нь нэг бичиж бнуу?
2016-11-29
Зочин:
Chinii hereg Mongol ulsad unheer baihgui.Heden Honog chih amar baisan muu buunii nohor dahiad haraad irlee
2016-11-29
Зочин:
Muuhai urcheger ars Enhbayar chi dahiad l gonginood harahad Irev uu?Udahgui chinii duhiig chin nysalaad dald oruulaad ogoo gaigui
2016-11-29
Зочин:
Элбэгдоржийн оюуны хомсдолтой авгайгаас нь терсен гаж донтой хуу нарых нь нэг бичиж бнуу?