Ерөнхийлөгчийг эргүүлэн татах санал асуулга явуулна
2016-11-29

 

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ын Хэг төрийн тэргүүний албанаас эргүүлэн татах санал асуулгыг ирэх сарын 2-нд зохион байгуулахаар төлөвлөж буй талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Сөрөг хүчний  “Тобура Ардчилсан нам”, “Ардын нам”-ын удирдлагууд  хамтарсан хэвлэлийн хурал хийх үеэрээ ийнхүү мэдэгдсэн байна.

 

“Лхагва гаригт бид Ерөнхийлөгчийг эргүүлэн татах хуулийн эцсийн төслийг парламентад өргөн барих болно. Санал хураалт магадгүй баасан гаригт болж магадгүй. Гэхдээ бид Ерөнхийлөгчийг эргүүлэн татах санал асуулга хэзээ болохыг нарийн хэлж мэдэхгүй байна” гэж хэлжээ.

 

Пак Ын Хэг төрийн нууцыг задруулсан, авлига авсан хэмээн буруутгаж буй юм.

 

Ерөнхийлөгчөө огцрохыг шаардсан жагсаал өнгөрсөн амралтын өдөр дахин зохион байгуулагдсан билээ. Уг жагсаалд хоёр сая хүн нэгджээ. Тус улсын түүхэнд анх удаагаа ийм олон хүнийг хамарсан жагсаал болж буй юм.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Элбэгдоржийг хурдан огцруул
2016-11-29
Монголчууд:
Бид бас ийм санал асуулга хүсэж байна.
2016-11-29