Усэйн Болтын кино нээлтээ хийлээ
2016-11-29

 

Ямайка улсын нэрт тамирчин, олимп болон дэлхийн аварга Усэйн Болтын тухай өгүүлэх “Би бол Болт” гэх баримтат кино Лондон хотноо нээлтээ хийсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Улаан хивсний ёслолд Их Британи болон Америкийн урлаг спортын алдартнууд оролцсон байна.

 

Болт хэвлэлийнхэнд “Сэтгэл минь их догдолж байна. Энэ өдрийг их удаан хүлээлээ. Миний дотоод ертөнцөд аялахыг урьж байна” гэж хэлжээ.

 

Нээлтийн ажиллагаанд тамирчны эцэг, эх ирсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин