Хөлбөмбөгчдийг тээвэрлэж явсан онгоц осолджээ
2016-11-29

 

Венеусэлийн зорчигч тээврийн “CP2933” дугаартай онгоц онгоц өнөөдөр орон нутгийн цагаар 5.00 цагт Болив улсаас Колумбын Меделлин хотноо хүрэх замдаа осолдсон байна.

 

Уг онгоцонд Бразилийн хөлбөмбөгийн баг зорчиж явсан хэмээн албаныхан уламжлав. Онгоцонд нийт 72 зорчигч, багийн есөн гишүүн зорчиж явжээ.

 

Хэвлэлийнхэн “Осолдсон онгоцонд “Chapecoense” баг зорчиж явсан” гэв. Багийнхан Өмнөд Америкийн аварга шалгаруулах тэмцээний финалын тоглолтод Меделлин хотын "Atletico Nacional FC" багтай тоглохоор явж байжээ.

 

Одоогоор ослын улмаас хэдэн хүн амиа алдсан, мөн ослын шалтгаан тодорхойгүй байна.

 

 

 

 

 Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин