У.Хүрэлсүх Элчин сайд Т.Шимизүд талархал илэрхийлэв
2016-11-29

 

Шадар сайд У.Хүрэлсүх Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизүг нутаг буцах болсонтой нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзлаа.

 

Элчин сайд Т.Шимизүг манай улсад албан үүргээ гүйцэтгэх хугацаанд нь хоёр улсын Стратегийн түншлэлийн харилцаа амжилттай хөгжсөнд сэтгэл хангалуун байгаагаа Шадар сайд илэрхийллээ. Харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, соёлын солилцоо нэвтрүүлэх чиглэлээр 40 орчим жилийг зарцуулсан нэрт дипломатч төдийгүй Монголч эрдэмтэн судлаачийнх нь хувиар талархаж буйгаа онцоллоо.

 

Элчин сайд Т.Шимизү нутаг буцаж буй ч Монгол Улсыг сурталчлах, хоёр орны бизнес эрхлэгчдийг хооронд нь холбох, хөрөнгө оруулалт татахад тусалж, дэмжиж байна гэдэг итгэлтэй байгаагаа Шадар сайд У.Хүрэлсүх хэлээд түүнд эрүүл энх, сайн сайхныг хүсэв.

 

 

Shuud.mn
Сонин хачин