АТГ 67 хэргийг мөрдөн шалгаж байна
2016-11-29

 

Авлигатай тэмцэх газар энэ сарын 21-24-ний өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 4 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 26 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 3 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэж, 7 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүллээ. Ажиллагаанд 15 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

 

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 70 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 1 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, 1 хэргийг түдгэлзүүлэх, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, одоогоор 67 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Шинээр 3 хэрэгт эрүү үүсгэн шалгаж эхэллээ.

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
АТГ энэ УБ хотод баригдсан барилгыг хүлээж авч байгаа но-той асуудлыг шалгаачээ. Нэг байр барих зөвшөөрөлтэй газар зэргцүүлж хоёр байр бариад гаднаа хүүхдийн тоглоомын талбай, машины зогсоол байхгүй байр хүлээж авдаг коммисын хаагуур нь АТГ явж байна вэ? Ийм байр хүлээж авч байгаа коммис ойлгомжтой юм биш үү?
2021-04-09
Зочин:
Тодорхой байгаа том хэргууд тухайлбал Энхбаяр, Шийлэгдамба, Гансух, Баттулга, Алтанхуяг. Батуулийн хуухэд Батзаяигэх мэт хэргуудийг яаралтай шийдэхгуй бол бусдыг нь ард тумэн авч хэлэлцэхгуй
2016-11-29