МОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэнэ

УИХ-ын байнгын хороод өнөөдөр хуралдана. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар тогтоолын биелэлтийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээлэл хийх юм. Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан Олон нийтийн радио, телевизийн Үндэсний Зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай, Олон нийтийн радио, телевизийн хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг сонсох юм байна.
Түүнчлэн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Төрийн болон албаны нууцын тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөжээ. Харин Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Дээд боловсролын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд ийн хэлэлцэх эсэхийг шийдэх юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ