А.Баярцэцэгийн видео шилдэгт багтжээ
2016-11-30

 

Дэлхийн гоо бүсгүйг шалгаруулдаг “Miss World” тэмцээн АНУ-ын Вашингтон хотноо өчигдөр/2016.11.29/ эхэллээ. Тус тэмцээнд манай улсаас “Торго модель” агентлагийн загвар өмсөгч, мисс А.Баярцэцэг оролцох буй юм.

 

Түүний танилцуулга видео энэ жилийн дэлхийн миссийн тэмцээний шилдэг 10 видеог тэргүүлжээ. Уг бичлэгийн үзсэн нэгэн “Бүх цаг үеийн миссийн тэмцээнүүдийн түүхэн дэх хамгийн гоё зураглалтай кино шиг танилцуулга видео” гэж  бичжээ.

 

Мөн манай улсын гоо бүсгүй тэмцээний сүүлийн шатны шалгаруулалтад оролцохдоо 120 орны гоо бүсгүйгээс тэргүүн эгнээнд зогсож бүжиглэхээр сонгогдсон байна.

 

Миссийн тэмцээн энэ сарын 29-нөөс арванхоёрдугаар сарын 18 хүртэл үргэлжилнэ.

 

Г.Тэгшсүрэн 

...
Shuud.mn
Сонин хачин
GERELKHUU:
video cain boljee,smile
2016-12-01
Зочин:
Yostoi goyo video boljee.
2016-11-30