АНУ-д халдсан этгээд террорист болохыг тогтоожээ
2016-11-30

 

АНУ-ын Охайо мужийн “Ohio State University”-д террорист халдлага гарсан билээ. Халдлагын улмаас нэг хүн амиа алдаж, 11 хүн шархтсан юм. Халдлагын улмаас үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн ажилтан Алан Хоружко амиа алджээ.  Тус сургуулийн оюутан, Сомали гаралтай залуу хүмүүсийг хутгалж, гэмтээсэн аж. Түүнийг хэргийн газраас зугтаахыг оролдох үед цагдаагийнхан буудаж, аюулгүй болгосон юм. Халдлага үйлдсэн этгээдийг Абдул Разак Али Артан гэдэг. Тэрээр 18 настай байжээ.

 

Тэгвэл цагдаагийнхан түүнийг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн дайчин хэмээн хэвлэлийнхэнд мэдээллээ. Түүнийг тус бүлэглэлтэй холбоотой олон баримт олдсон талаар цагдаагийн удирдлагууд хэлжээ.

 

Охайо мужид болсон халдлагатай холбоотойгоор тус бүлэглэл мэдэгдэл хийгээгүй байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин