Шерил удахгүй ээж болно
2016-11-30

Британийн нэрт дуучин, “The X Factor” шоуны шүүгч Шерилийг хэдэн сарын өмнө орон нутгийн хэвлэлүүд жирэмсэн болсон хэмээн мэдээлсэн билээ. Гэхдээ уг мэдээллийг дуучны талаас мэдээлэл хийгээгүй байсан юм.

 

Шерил өнгөрсөн оноос өөрөөсөө 10 насаар дүү хөвгүүдийн “One Direction” хамтлагын дуучин Лиам Пэйнтэй болзох болсон. Тэгвэл хэвлэлээр цацагдаж буй “хос тун удахгүй анхны хүүхдээ өлгийдөн авна” гэх мэдээлэл үнэн болохыг хос баталсан байна.

 

Тэд өчигдөр Лондон хотноо зохион байгуулагдсан “Карол” тоглолтыг үзэхээр ирэх үедээ гэрэл зурагчдын дуранд өртжээ. Дуучны гэдэс нилээн томорсон байсан юм. Тэрбээр сэтгүүлчдэд Би жаргалтай байна. Би удахгүй ээж болно” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин