Ерөнхийлөгчийг хөнөөхийг завджээ

Филиппинийн Ерөнхийлөгч Родриго Дутертегийн хөнөөхийг завдсан талаар албаны эх сурвалжийн мэдээллээс иш татан “www.zerohedge.com” мэдээллээ.
Ерөнхийлөгчийн сууж явсан цувааны замд тэсрэх бөмбөг байршуулсан аж. Цуваа Минданао хотоос Ланао дель Сур хот руу явж байжээ.
"Уг хэргийн ард Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлтэй холбоотой этгээдүүд бий" хэмээн Батлан хамгаалах яамнаас мэдээлэв. Халдлагын улмаас Ерөнхийлөгчийн хамгаалалтын албаны долоон ажилтан бэртжээ. Хамгаалагчдын нэгийнх нь биеийн байдал тааруу байгаа гэнэ.
Гэхдээ уг цуваанд “Ерөнхийлөгч суугаагүй байсан учир гэмтээгүй” болохыг Засгийн газрын хэвлэлийн мэдээллийн хэлтсээс уламжлав.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ