Монголын шилдэг 99 улстөрчийг шалгаруулна

Монголын шилдэг 99 улстөрчийг шалгаруулах санал асуулга эхэлжээ. Монголын хэвлэл мэдээллийн Бизнес эрхлэгчдийн холбооноос зохион байгуулж буй санал асуулга энэ сарын нэгнээс ирэх 12 дугаар сарын 15 хүртэл цахим хэлбэрээр явагдана.
Санал асуулгыг нийслэлийн дүүргүүд, аймаг тус бүрээр явуулж буй аж. Тухайлбал, Баянгол дүүрэгт гэхэд УИХ-ын гишүүн А.Ундраа, С.Эрдэнэ, Ж.Ганбаатар нараас гадна Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа нарын хүмүүсийг нэр дэвшүүлжээ.
Харин Говь-Алтай аймагт УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, УУХҮ-ийн сайд Ц.Дашдорж, Засаг дарга асан О.Амгаланбаатар, ГХЯ-ны сайд асан Л.Пүрэвсүрэн нарыг нэр дэвшүүлсэн байна.
Санал асуулгын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ