Япон улсын Элчин сайдад талархал илэрхийллээ
2016-11-30

 

НИТХ-ын дарга, “Монгол Японы найрамдлын нийгэмлэг”-ийн болон Нийслэлийн Монгол Ардын намын дарга Ц.Сандуй Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Такэнори Шимизүтэй уулзаж, талархал илэрхийллээ.



Тус нийгэмлэг нь 1968 оны 10 дугаар сарын 10-нд тухайн үеийн Сайд нарын зөвлөлийн тогтоолоор “Монгол Японы нийгэмлэг” нэртэйгээр байгуулагдаж байжээ. Монгол Улс, Япон Улстай дипломат харилцаа тогтоохоос өмнө тус нийгэмлэг хоёр улсын ард түмний болон төр засгийн гүүр болж, олон чухал ажлыг хийж гүйцэтгэсээр ирсэн байна. Үүний дараа 2 улсын харилцаа идэвхижсэн буюу 1990-ээд оны үед Япон Улсын Засгийн газрын зээл тусламжаар гүйцэтгэх томоохон төсөл хөтөлбөрүүдийг Ус сувгийн удирдах газар, Нийслэлийн боловсролын газар, “Автобус 1” зэрэг компаниуд амжилттай хэрэгжүүлж байжээ. Хамгийн сүүлийн ажлуудаас дурдахад өнгөрсөн жил “Хүүхдийн урлан бүтээх төв” хувьчлагдах гэж байхад “Монгол Японы найрамдлын нийгэмлэг” Японы Элчин сайдтай хамтран хувьчлалыг зогсоож, Япон улсын “Өвсний үндэс” төсөлд хамруулан, дээврийг нь иж бүрэн засч байсан юм. Мөн тус төвөөс 10 хүүхдийг үнэ төлбөргүй арлын орноор аялуулжээ.



Энэ мэтчилэн нийгэмлэгийн бүх үйл ажиллагааг халуун дотноор дэмжиж, тусалсан Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Такэнори Шимизү манай улсад 5 жил ажиллаад нутаг буцаж байгаа юм. Түүнд НИТХ-ын дарга, “Монгол Японы найрамдлын нийгэмлэг”-ийн дарга Ц.Сандуй өчигдөр талархал илэрхийлж, дурсгалын зүйл гардууллаа. Тэд энэ үеэр хамтын ажиллагаагаа цаашид ч үргэлжлүүлэхээ илэрхийлсэн байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Tumur zamyn Purevbaatar end yugaa hiij yavna
2016-11-30