Согтуу хүнд эмнэлэг хэрэггүй
2016-12-01

“Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хууль”-ийн төслийн үзэл баримтлалын талаар хоёр яамны анхны хэлэлцүүлэг болж ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, СЭМҮТ-ийн дарга Л.Насанцэнгэл болон ХЗЯ-ны харьяа Цагдаагийн ерөнхий газраас холбогдох албаны хүмүүс оролцлоо.

 

 

Одоо хэрэгжиж байгаа хуулийн дагуу бол согтуугаар эмнэлэгт хүргэгдэн ирсэн иргэд эмч нарт үзүүлэхгүй агсам тавих, зодох, зүй бусаар авирлах, эмнэлгийн багаж тоног төхөөрөмж, эд хогшлыг эвдэх, эмнэлгийн орчныг биеийн өтгөн шингэнээр бохирдуулах, эмч, эмнэлгийн ажилчдыг доромжлох, заналхийлэх, зодож гэмтээн эрүүл мэндээр хохироогоод зогсохгүй  бусад эмчлүүлэгчдийн амгалан тайван байдлыг алдагдуулж эмч, эмнэлгийн ажилчид,  эмчлүүлэгчдийн эрх ашиг, эмнэлгийн халдвар, хяналтын дэглэмийг алдагдуулдаг байна.

 

Мөн цагдаагийн алба хаагч согтуу иргэдийг шууд эмнэлэгт авчирч байгаа нь эмнэлгийн  өдөр тутмын үйл ажиллагаанд ноцтой хүндрэл учруулж, согтуу этгээдийн хажууд өвчиндөө шаналан ирсэн иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна.

 

Согтуу хүн бол өвчтэй хүн биш учраас согтуу иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ шаардлагагүй, иймд тэд зөвхөн эмнэлгийн орчинд хоноглож, маргааш нь эрүүл болон эмнэлгийн байрнаас гардаг ба гарахдаа эмнэлгийн эд хогшлоос хулгайлах, эвдэх, хоол нэхэх зэрэг олон хүндрэлүүдийг үүсгэдэг.

 

Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд агсам согтуу тавьсан этгээдийн эсрэг хүч хэрэглэх боломж, өөрсдийгөө хамгаалах арга хэрэгсэл, эрх зүйн орчин байдаггүй тул өөрсдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсоор байна.

 

Архидан согтуурахтай тэмцэх сан нь архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, хяналт тавих, архидан согтуурсны улмаас хүн амын эрүүл мэнд, нийгэмд учирч байгаа хор уршгийг арилгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээг санхүүжүүлдэг. Сангийн үйл ажиллагааг сангийн зөвлөл удирдах бөгөөд зөвлөлийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тэргүүлдэг.  

 

Иймд согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэж, нийгмийн хэв журмыг зөрчиж байгаа иргэдийг албадан саатуулах нь хууль зүй, дотоод хэргийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын харьяанд байлгах, албадан саатуулах байранд согтуу этгээдэд үзүүлэх үйлчилгээг энэ хуулиар зохицуулахаар шинэчлэн найруулжээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
sogtyy xvn mongold xereggvi bugdiig in ysatag
2016-12-01
B:
Согтуу хүмүүсийг эмнэлэгт цагдаа нар авчирж өгөөд явдаг юм байна лээ. Энэ нь эмнэлэг, тэнд үйлчлүүлж байгаа хүмүүст маш хүндрэлтэй байдаг. Эрүүлжүүлэхийг хуучнаар тусад нь байлгаж эмнэлэгийн тусламж, эмчийн орон тоог нь нэмж ажиллуулвал
2016-12-01
зочин:
АН, Тэмүүжингийг хийсэн ажил,, эргүү малнуудын эрүүл мэндийн салбарыг сүйтгэх нэг ажлын нэг хэсэг нь, АН-д хорлоогүй сүйтгээгүй салбар байна уу
2016-12-01
Товуу:
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат гэж нэг баянхонгорын эргүү мал дагз байна аа, өөрөө архичин шүүдээ яс юман дээр
2016-12-01
Товуу:
Согтуу хүмүүсээ эрүүлжүүлээд эмнэлэгт хэвтүүлээд хэрэггүй юм бол алаад хүүрийг нь булах шийдвэр гаргаач малнуудаа
2016-12-01
зочин:
Өөрийгөө хэн болохыг мэдэхээ больчихсон согтуучуудыг эмнэлэгт аваачаад хэвтүүлэх шийдвэр гаргаж байдаг ардчилсан нам Алтанхуяг гэж ёстой нэг тэнэг толгойтонгууд шүүдээ.Энэ шийдвэрийг өөрчлөх хэрэгтэй
2016-12-01
МН:
АН-ын алиа салбадай нарын хийсэн ажил.Алиалагч хийж ард түмнээ хошгируулахаа л бодохоос амьдралыг бодитоор харах чадваргүй хүмүүс.Амьдралд бодитоор байх боломжгүй ардчилал хэмээх лоозонгоор олон ч монголчуудыг хошгируулж хоолоо олж идсэн бэртэгчингүүддээ
2016-12-01
Зочин:
Эрүүлжүүлэхийг хувьд өгчих. Өндөр төлбөртэй болгоод төлбөрөө төлж чадахгүй бол албадан ажил хийлгэдэг хууль батлаад өгчих. Наад гудамжний цас гэр хорооллын жорлон хог хаягдал гудамжний цэвэрлэгээ зэрэг хүн хийдэггүй бүх ажлыг муусай архичдаар жинхэнэ хийлгэнэ дээ архичдыг хөдөлмөрөөр хүмүүжүүлэх хэрэгтэй эрүүлжүүлэгдвэл 500000-1000000 төгрөгийн үйлчилгээний хөлс аваа үнэнд нь тохирсон эмнэлэг сургалт соён гэгээрүүлэх үйлчилгээ үзүүлээд мөнгөө төлөхгүй бол албадан хөдөлмөр хийлгэдэг хууль батлаад өгчих хэдэн сарын дараа л эрүүлжүүлэгдэх хүн олдохоо болино өөрөөр хэлбэл архи хэтрүүлэн хэрэглэхээ болино . Ганц хүнд асуудал байна Г. Батхүү л хэцүүдэх байхдаа гэхдээ яахав . Олон асуудал зэрэг шийдэгдэнэ архины хууль тусгай зөвшөөрөл аль нь ч хэрэггүй болно хэмжээгээ тааруулаад уухыг хориглоод яахав дээ чөлөөтэй л байг
2016-12-01
Зочин:
Эрүүлжүүлэхийг хувьд өгчих. Өндөр төлбөртэй болгоод төлбөрөө төлж чадахгүй бол албадан ажил хийлгэдэг хууль батлаад өгчих. Наад гудамжний цас гэр хорооллын жорлон хог хаягдал гудамжний цэвэрлэгээ зэрэг хүн хийдэггүй бүх ажлыг муусай архичдаар жинхэнэ хийлгэнэ дээ архичдыг хөдөлмөрөөр хүмүүжүүлэх хэрэгтэй эрүүлжүүлэгдвэл 500000-1000000 төгрөгийн үйлчилгээний хөлс аваа үнэнд нь тохирсон эмнэлэг сургалт соён гэгээрүүлэх үйлчилгээ үзүүлээд мөнгөө төлөхгүй бол албадан хөдөлмөр хийлгэдэг хууль батлаад өгчих хэдэн сарын дараа л эрүүлжүүлэгдэх хүн олдохоо болино өөрөөр хэлбэл архи хэтрүүлэн хэрэглэхээ болино . Ганц хүнд асуудал байна Г. Батхүү л хэцүүдэх байхдаа гэхдээ яахав . Олон асуудал зэрэг шийдэгдэнэ архины хууль тусгай зөвшөөрөл аль нь ч хэрэггүй болно хэмжээгээ тааруулаад уухыг хориглоод яахав дээ чөлөөтэй л байг
2016-12-01
иргэн:
Зүйтэй, Удвал дураакын хийсэн тэнэг ажлыг залруулах нь зөв
2016-12-01
Зочин:
согтуу хүнд эмнэлгийн тусламж хэрэггүй гэ нээ энэ дэндүү эндүүрэл байна
2016-12-01
Зочин:
Наад авах газар олддоггүй эрүүлжүүлэхээ хувьд өгчихөөч зөв менеджментээр аваад явчих. хүн зөндөө байна. Цогтсугарт менеджментээр хувьчлаад өгчих
2016-12-01