Ц.Ганхүү ажлаа хүлээн авлаа

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр Ц.Ганхүүг томилсон. Тус газрын шинэ дарга Ц.Ганхүү Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяраас тамгаа гардан авлаа. Ц.Ганхүү Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргаар хоёр дахь удаагаа томилогдон ирж буй нь энэ.
Ц.Ганхүү өмнө нь Барилга, хот байгуулалтын яаманд газрын дарга, Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Мөн Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаярыг хотын дарга байх үед нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрыг удирдаж байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ