Лауронс сүй тавьжээ
2016-12-01

 

“Өлсгөлөн цуврал”-ын од, жүжигчин Женнифер Лауронс сүй тавьсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр саяхнаас кино найруулагч Даррен Аронофски гэгчтэй болзох болсон юм. Хос 21 насны зөрүүтэй билээ.

 

Жүжигчин бүсгүй өчигдөр Лос Анжелес хотын нэгэн зоогийн газраар үйлчлүүлээд гарч явахдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн аж.

 

Жүжигчний хуруунд сүйн бөгж байсан байна. Гэхдээ энэхүү мэдээллийг хоёр тал батлаагүй байгаа юм. 

 

Лауронсын найз “TMZ” сайтад “Тэд Талархалын баяраар сүй тавьцгаасан” гэж ярьжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин