Кейти Перри гэрлэх санал авчээ
2016-12-01

 

Холливуудын нэрт жүжигчин Орланда Блум найз бүсгүй Кейти Перрид гэрлэх санал тавьсан талаар  “www.dailymail.co.uk” мэдээллээ.  

 

Хос өчигдөр Нью Йорк хотноо болзож байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн байна. Дуучин бүсгүй яадам хуруундаа шар өнгийн алмаазан бөгж зүүсэн байжээ.

 

Гэрч “Орланда хэдхэн өдрийн өмнө болсон Талархалын баярын үеэр найз бүсгүйдээ гэнэтийн бэлэг барьж гэрлэх санал тавьсан. Кейти уг саналыг хүлээн авсан” гэж хэлсэн банйа.

 

Саяхан хосыг салсан гэх мэдээлэл хэвлэлээр цацагдаж байсан юм. Хос 10 сарын өмнөөс болзох болсон билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
bayar hurgey Katy min, ta 2 bol hamgiin tohirson zayanii haniud mon, Az jargal husey
2016-12-01