Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо хуралдаж байна
2016-12-01

 

Ерөнхий сайдын 120 дугаар захирамжаар Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны шинэ бүрэлдэхүүнийг баталсан. Уг хороо өнөөдөр анхдугаар хуралдаанаа хийж байна. Хуралдаанаар 2015-2016 онд хийсэн ажлын тайланг хэлэлцэж, 2016-2017 онд хийх ажлын төлөвлөгөөгөө батлах юм.

 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хурлыг нээж “Улаанбаатар хотын агаарын бохирдол жил ирэх тусам нэмэгдэж, хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, үндэсний аюулгүй байдлын хэмжээнд тулгамдсан асуудал болоод байна. Тиймээс агаарын бохирдлыг буруулах чиглэлээр дорвитой арга хэмжээ авч, хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Цаашид бид агаарын бохирдлын төлбөрийг зориулалтын дагуу зарцуулах замаар сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих, халаалтаа цахилгаанаар шийдэж байгаа айл өрхөд шөнийн цахилгааны урамшуулал олгох,стандартад нийцсэн сайн чанарын шатахууны импорт, хэрэглээг дэмжих, нийтийн тээврийг хийн түлшинд шилжүүлэх, үйлчилгээг боловсронгуй болгох, хөдөө орон нутаг, томоохон суурин газруудын агаар бохирдуулагч эх үүсвэрийн тоо, төрлийг нарийвчлан тогтоох, аймаг, сумын төвийн эрчим хүчний хүрэлцээ хангамжийг сайжруулах, агаарын чанарыг сайжруулах бүсийг тогтоож, авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох зэрэг асуудлыг төрийн бодлогын хэмжээнд шийдвэрлэж, хэрэгжүүлэх чиглэлээр ажиллана” гэв.

 

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол “Өнөөдөр агаарын бохирдол зөвхөн Монгол улсад нүүрлэж байгаа асуудал биш юм. Дэлхий нийтээрээ энэ асуудалд анхаарал хандуулж байна. Улаанбаатар хот дэлхийн агаарын бохирдолтой 50 хотоос 47-д эрэмбэлэгдсэн. Амьсгалын замын эрхтэний өвчлөл 2005 онд 10 мянган хүн амд 697 байсан бол 2014 онд 1730 болж 2.4 дахин өссөн харамсалтай тоо баримтыг судалгааны байгууллагууд мэдээллэж байна. Өнөөдөр байгаль орчны яамны хэн ч байсан байгаль орчны эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа үйл ажиллагааг таслан зогсоож чаддаггүй.Мэргэжлийн хяналт болон цагдаагийн байгууллагад хандаж санал хүргүүлэхээс цааш хэтэрч ажиллах эрх зүйн боломж байхгүй байна. Гэтэл ард иргэд БОАЖЯ-наас онгон дагшин байгаль, ариун тунгалаг гол мөрнөө хамгаалахыг, хэвээр үлдээхийг шаардсаар байна. Иймд агаарын бохирдлыг бууруулах стратеги, төлөвлөлтөө боловсронгуй болгож, орон нутаг, салбар хоорондын үйл ажиллагааг дэмжих, насжилт ихтэй автомашины татварыг нэмэгдүүлэх замаар хэрэглээнээс хасах зэрэг шийдвэртэй арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлага тулгараад байна” гэлээ.

 

Ирэх онд батлагдсан төсвөөс агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхүүдийн цахилгаан хангамжийн найдвартай ажиллагааг хангаж, эрчим хүчний шөнийн хэрэглээний үнийг тэглэх, сайжруулсан зуухаар хангах, шахмал түлшээр хангахаар төлөвлөжээ.  Хуралд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга, гишүүд, УУХҮЯ, болон бусад төрийн байгууллагын газар, хэлтсийн дарга, төсөл хэрэгжүүлэгчид оролцож байна хэмээн БОАЖЯ-ны ХМА-аас мэдээллээ

Shuud.mn
Сонин хачин
Zochiin:
Austria d alpiihan modoor gallaad höer honog dulaanaa alddaggui piishin barisan bdgii n Tsewer agaar sangiin munguur awchirch barih heregtei eruusuu ih ajil garahgui dotorh chuluunda a dulaan hadgalah chadwar in bdag ene olon Jild idehee l bodloo hurdlaach
2016-12-01
Zochin:
Yamar baiguullagyn sudalgaa, dugnelteer UB hot agaaryn bohirdlooroo delhiid 47 -d baina gesen dugnelt garsan yum bol. Hedhen jiliin umnu 1-d baina geed baahan yarisan daa
2016-12-01