Үндэсний бөхийн холбооны ”Их эе” хурал болно
2016-12-01

Монголын үндэсний бөхийн холбооны /МҮБХ/-ны ээлжит бус “Их эе” хурал энэ сарын 10-ны өдөр болно.

 

“Их эе”-ийг хуралдуулах  ажлын хэсэг өнгөрөгч даваа гаригт хэвлэлийн бага хурал хийсэн. Тус хурлыг Улсын дээд шүүхээс 2003 оны гуравдугаар улиралд багтаан хуралдуулахыг үүрэг болгожээ. Гэвч бөхийн холбооноос хурлыг хийгээгүй учир Нийслэлийн шүүхийн гүйцэтгэх албанаас 2015 оны зургадугаар сард тус холбооны Цэцдийн зөвлөлийг албадан хуралдуулсан байна. Түүнээс хойш маргаантай байсан дээрх асуудал энэ оны тавдугаар сард эцэслэн шийдэгджээ. Ийнхүү Үндэсний бөхийн “Их эе” хурал энэ сард хуралдахаар болж байгаа юм байна.

 

Монголын Үндэсний бөхийн холбооны дүрмийн дагуу “Их эе” хурлын товыг 21 аймгийн Үндэсний бөхийн холбоо, бөхийн дэвжээний тэргүүнүүдэд мэдэгдээд байгаа аж.

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Нямдорж хор найруулалгүй зүгээр төлөөлөгчид сонгоод хурлаа хийл дээ. Үхчих гээд 180 -аад хүнтэй уулзаад ятгаад л,нэр гаргаад л заваараад байх юм. Шүүхийн шийдвэр хүн ялгахгүй шүү. Хүчинтэй. Бөхийн өргөөг төрөөс мөнгө оруулж барьсан шүү.
2018-03-22
zochin:
Bohiin holbooni udirdlagudig bugdig solih tsag odoo bolsoon ter targan tsogtbatar gej neg nuhur bna hudlaa feedisen gar udahgui bohin orgoonos garah tsag chine irj bnda hama
2016-12-02
Зочин:
Одоо байгаа удирдлагуудыг бүгдийн хөөж явуулаад аврага Батэрдэнэ Сүхбат Сумъяабузар нарыг бөхийн холбооны толгойд гаргаж хэрхэвч болохгүй
2016-12-01
Зочин:
Shunal ni shulam bolgoj soliorson 2 novshiig zailuulahgui bol buhchuudin hohi. Zailuulaad sanhuu auditin shalgalt hiilgene
2016-12-01
nairkanuud:
BUHCHUUDIIN URAN SAIHNII UZUULBERIIG UZEJ SUUSNAS TSETSERLEGIIN HUUHDIIN BARILDAAN GOE TEND MUNGU TUGRUG ELDEV BUSIIN NAIRAAA BDGUIMSHTEE
2016-12-01
Зочин:
Данзан,Нямдорж нарыг огцруулж бөхөө аварч шинэчлэх үр дүнтэй хурал болоосой.
2016-12-01