Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын ажил хүлээлцэх ёслол боллоо
2016-12-01

 

Өвлийн дунд сарын шинийн нэгний билэгт сайн өдөр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын ажил хүлээлцэх ёслол боллоо.  Уг үйл ажиллагаанд Монгол Улсын Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дэд дарга А.Дагвадорж, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга У.Бямбасүрэн, гишүүн Г.Нандинжаргал, Б.Доржсэмбэд, Д.Дэмбэрэл, О.Орхон, М.Мөнхбаатар, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут болон үйлдвэрийн удирдлагууд, ажилтнууд оролцлоо.

 

Үйл ажиллагааны эхэнд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэнг  ажлаас чөлөөлөх тухай, мөн Х.Бадамсүрэнг Ерөнхий захирлаар  томилох тухай тус үйлдвэрийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тогтоолыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дэд дарга, Ажил хүлээлцэх комиссын дарга А.Дагвадорж уншиж танилцуулав.  Үүний дараа Ерөнхий захирал Ц.Даваацэрэн, шинэ ерөнхий захирлаар томилогдсон Х.Бадамсүрэнд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн тамгыг алд цэнхэр хадгийн хамт гардуулан өглөө.  


     2013-2016 оны 11-р сарыг дуустал буюу 4 жил орчим  хугацаанд  Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлаар ажиллаж, дэлхийн зах зээл дээр зэсийн үнийн огцом бууралттай, эдийн засгийн хүнд нөхцөл байдалд үйлдвэрийг амжилттай удирдаж ирсэн Ц.Даваацэрэн энэ үеэр хамт олондоо хандаж үг хэлсэн юм. Тэрээр “Монгол Улсынхаа тэргүүлэх үйлдвэрт, хамгийн шилдэг менежерүүд, сайн ажилтан, ажилчид та бүхэнтэй 4 жил орчим хамтран ажилласандаа  би маш их баяртай байна. Энэ хугацаанд та бид олон зүйлийг хийж бүтээсэн  ч бидний ажил хөдөлмөрийн зам бас дардан байгаагүй. Хэдийгээр бидэнд хүндрэл бэрхшээл багагүй байсан ч тэр бүхнийг хамтдаа даван туулж чадсан.  Өнгөрсөн хугацаанд надтай хамтарч, сэтгэлээрээ нэг байж ажилласан та нартаа маш их баярлалаа. Та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсье” хэмээн талархлаа илэрхийлэв.

 

Харин Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлаар томилогдсон Х.Бадамсүрэн хэлсэн үгэндээ “Өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн байдал амаргүй байгаа. Энэ хүндрэл бол хамт олон, удирдлагаас шалтгаалсан гэхээсээ илүү жам ёсны, үйлдвэр олон жил ажиллаж байгаатай холбоотой. Уул геологийн нөхцөл хүндэрч, хүдэр дэх зэсийн агуулга буурч байна. Ийм нөхцөлд уурхайн гүн рүү хайгуул хийх, нөөц өсгөх боломжийг судлах учиртай. Ил уурхайн хувьд агуулгыг ямар түвшинд хадгалах ёстой, хаягдал бохирдлын хэмжээг оновчтой түвшинд хадгалах гээд судалж, ярилцаж төлөвлөсөн олон ажил байгааг Даваацэрэн захирал надад хэлсэн. Тиймээс түүний хийж байсан энэ сайхан ажлуудыг үргэлжлүүлж, уламжлал шинэчлэлийн зарчмыг барьж ажиллах болно” гэж онцоллоо.

 

Ажил хүлээлцэх үйл ажиллагааны төгсгөлд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга У.Бямбасүрэн хэлсэн үгэндээ “Сүүлийн жилүүдэд Эрдэнэт үйлдвэр дэлхийн зах зээл дэх бүтээгдэхүүний үнийн уналт,  түүнээс  улбаалсан бусад асуудал, сорилт бэрхшээлүүдийн дунд  байсан. Энэ хүнд үед үйлдвэр, хамт олноо чадварлаг удирдан зохион байгуулж, зэсийн өөрийн өртгийг 50 гаруй хувиар бууруулан дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадвартай авч ирсэн Даваацэрэн захиралд Монгол улсын төр засаг, мөн компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн зүгээс талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүсье. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлаар томилох хүний асуудлыг Монгол Улсын Засгийн Газар нухацтай, ул суурьтай, тал талаас нь авч судалсны эцэст  Уул уурхайн яамны дэд сайдаар өнөөдрийг хүртэл ажиллаж байсан, Монгол Улсын Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан, Техникийн шинжлэх ухааны доктор, уул уурхайн салбарын томоохон зүтгэлтэн Х.Бадамсүрэнгийн нэрийг дэвшүүлж, Төлөөлөн Удирдах Зөвлөлийн  гишүүд 100 хувь санал нэгтэй томилсон юм.

 

Амаргүй нөхцөл байдалд байгаа үйлдвэрийг Бадамсүрэн захирал хүлээн авч  байна. Гэхдээ Бадамсүрэн захирал уул уурхайн салбарын бодлого боловсруулах үйл ажиллагаа болон үйлдвэрлэлийн гүнд ажилласан, эрдэм шинжилгээ судалгааны ажил хийсэн, уул уурхайн салбарын бэлтгэгдсэн боловсон хүчин гэдэгтэй та бүхэн маргахгүй байх. Түүнийг өнөөдрийн тулгараад буй нөхцөл байдалд Эрдэнэт үйлдвэрийг зөв, оновчтой удирдаж, хамт олноо сайн зохион байгуулж, улсын эдийн засагт Эрдэнэт үйлдвэрийн гүйцэтгэдэг том үүргийг улам бататгаж, авч явна гэдэгт бид бүрэн итгэж байна.

 

Тийм учраас энэхүү том үйлдвэрийн удирдлага, жолоог чадвартай, туршлагатай хүний найдвартай гарт атгуулж байгаадаа Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүд бид сэтгэл хангалуун байгаа. Таны өмнө хийх ажил их бий. Эрдэнэт үйлдвэрийн хамт олон та бүхэн ч өмнөө байгаа зорилтыг маш сайн ухамсарлаж, ойлгож байгаа гэдэгт итгэлтэй байна.  Компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл шинэ удирдлагын дэвшүүлж байгаа бодлогыг бүрэн дэмжиж, ард нь баталгаатай зогсож ажиллах  болно” хэмээн тэмдэглээд, үйлдвэрийн удирдлага болон нийт хамт олонд ажлын өндөр амжилт хүссэн юм. 

 

 

М.Балжинням

...
Shuud.mn
Сонин хачин
Шинжээч:
Гэнэт цадвал гэдсэнд халтай, гэнэт баяжвал насанд цөвтэй гэгч болчихоод байгаа хүндээ. Тэр үнэнээс тойрно гэж байдаггүйг мэддэггүй хүндээ. Шуналаа гэж саваа хүртэл иддэг гэдэг.
2016-12-02
Монгол:
Монрост байхдаа нэг барилгыг нь 40 гаруй сая төгрөгөөр хувь хүнд зараад 3 сарын дараа түүнээсээ 250 сая төгрөгөөр буцаагаад авчихсан. Мөн дараа 1 тэрбум төгрөг дээрх аргаар шаагаад баригдаад намынхаа хүчээр шүрүнгүүс мултарсан нөхөр дөө. Одоо Эрдэнэт хийх нахааг ч ёстой нэг гялалзуулна даа. Энэ чадварыг нь ашиглах зорилгоор л тавьж байгаа ь үнэндээ. Саяын 49 хувийфн булхайд нилээд шийдвэрлэх үүрэгтэй оролцсон гэсэн.
2016-12-02
Зочин:
Төсвөөс 1 тэрбум төгрөг идээд шоронд орох дээрээ тулаад хууль, шүүхийнхэн танил талаараа яриулж байж мултарсан нөхөр Эрдэнэтийг идэх гээд очиж дээ. Мэдээж МАН-даа их хэмжээний хандив өгнө. Дээрээс нь өөрөөч сайн зооглоно. Цадаж хандаггүй хулгайч нар юм даа
2016-12-02
Зочин:
үйлдвэр удирдах нь битгий хл гэр бүлээ удирдаад авч явж чадахгүй байж 228,162 яасан том том баадаг юм бэ. Ажлаа хийж чадсан хүн хүлээлгэж өгөхөд ч урамтай байгаа. Ажлыг өгч авах соёл сайхан байна. Нийгэмд юу ч бүтээгээгүй бэлэн хоол гударч байсан тэжээвэрүүд дуугай бай. Энэ үйлдвэрийн хувь заяа чамтай шууд холбоотой. Амны бэлэггүй амьтан заяа нь хэлтгий л байгаа л даа
2016-12-02
zochin:
Surtei ium be dee. Zugeer l ajlaa huleelcene biz dee
2016-12-01
зочин:
Манаачын ээлж хүлээлцэх ёслол хийвэл яах уу аан
2016-12-01