Эдийн засгийн хямралын энгийн шалтгаан
2016-12-02

Эдийн засгийн хямралын шалтгаан буюу бизнес мөчлөгийн онолыг Австрийн сургууль хэмээн алдаршсан эдийн засагчид хамгийн зөв оновчтой тайлбарласан байдаг. Чөлөөт зах зээлийн барааны эрэлт нийлүүлэлт, үнийг зах зээл өөрөө зохицуулах боломжгүй гэдэгт итгэлтэй болсон улс төрчид зах зээлд төр идэвхитэй оролцох үүрэгтэйг байнга учирладаг болжээ. Бизнесийн бүхий л салбарын үйл ажиллагаанд өнгөрсөн жилүүдэд төр засаг хэр их оролцож ирснийг зарим салбар дээр жишиж үзье.

 

 

Хувийн хэвшлийнхэн зах зээл дээр бараа, үйлчилгээний эрэлтийг хоорондоо чанар, үнээрээ өрсөлдөн нийлүүлж байнаа гэж бодъё. Зарим барааны нийлүүлэлт буурснаас үүдэн үнэ нь өсөх эсхүл эсрэгээрээ буурах явдал гардаг. Сонгогчдод буюу хэрэглэгчдэд үнэ өсөх нь бухимдал төрүүлдэг тул эрх баригчдаас үүнийг зохицуулахыг шаардана. Эндээс засгийн газар барааны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх үүднээс зах зээлийг зохицуулах гэж төрийн оролцоогоо эхлүүлэх шалтаг нь гарч ирдэг. Бизнес эрхлэгчдийг салбар салбараар нь дуудан цуглуулж "Төр та нарт яаж туслах уу, ямар дэмжлэг хүсэж байна?,, гэдэг алдарт асуултаа тавихад нь бизнес эрхлэгчид бүгд нэгэн дуу хоолойгоор банкны зээлийн хүүг багасгах эсвэл бүр хүүгүй зээл шаардах, импортын хязгаарлалт, гаалийн татвар болон барааны квот тавих, урамшуулал, татаас олгох хэрэгтэй гэж хариулна.

 

Ингээд бизнесийн элдэв танхимууд, мэргэжлийн болон салбарын холбоод, үйлдвэрчний эвлэлүүд зэрэг хамтын хүчээ нэгтгэсэн ашиг сонирхлын бүлэглэлүүдийн нөлөөнд төр засаг автагдаж бүтээн байгуулалтынхаа төлөвлөгөө боловсруулан гаргаж хэрэгжүүлэх ажилдаа шаргуу орно. Нэн тэргүүнд засгийн газар түүний сиамын ихэр болох дангаараа монополь эрхтэй хэвлэх газар буюу төв банкаараа дамжуулан их хэмжээний цаасан тэмдэгт хэвлэн гаргаж үйлдвэрлэл, үйлчилгээний ямар ч туршлагагүй ч бай, шинэ ч бай хамаагүй үй олон иргэд, бизнес эрхлэгчдэд арилжааны банкуудаас зах зээлд санал болгож буй хүүгээс хамаагүй бага хүүтэй зээл санал болгоно. Иргэд, бизнесмэнүүд хямд болон хөнгөлөлттэй зээлийн хүүнд бүгд хошууран шуурч хувийн болон компанийхаа бизнес төлөвлөгөөнүүдийг гаргаж ээлж дараалан уг зээлээс авч эхэлнэ. Мэдээж зээл олголтыг зах зээлд юу, хаанаас, яаж, хэрхэн, хэдийг ямар үнээр гээд бизнес плануудын бүх тооцооллыг төр ба түүний төв банк нь нэгдсэн нэг төвлөрсөн төлөвлөгөөнд оруулж шийдэх нь гарцаагүй.

 

Уг зээлээс авсан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж ашиг орлого нь нэмэгдэж амжилттай явах хувийн хэвшил, эсхүл ипотекийн зээл авч цалин орлогоосоо графикийнхаа дагуу зээлээ төлөөд асуудалд орохгүй яваа нь цөөнгүй байхыг үгүйсгэхгүй. Гэвч бодит байдал дээр дутуу болон буруу тооцоо хийж алдаа гаргах иргэд болон бизнесмэнүүд цөөнгүй байдаг. Тухайн барааны эрэлт нийлүүлэлтийн бүхий л тооцоо, бизнес план, төлөвлөлтүүдийг нэгтгэж нэгдсэн нэг төлөвлөгөө зохиосон төр засаг тэднээс ч илүү их алдаа гаргах нь нэгэнт тодорхой. Чухам эдгээр алдаатай тооцоолол буюу калкуляцуудын нийлбэр нь эдийн засгийн хямралын эх үүсвэр болох гол шалтгаан нь болдог байна.   

 

Тодорхой цаг хугацааны дараа буруу тооцоо, алдаа, эндүүрлүүд нь зах зээлд барааны хэт үйлдвэрлэл, таваарын илүүдэл үүсгэж үнийн уналт эхэлнэ. Төр засаг хямдхан, хүү багатай зээл л олгочихвол бид босчихно гээд байсан бизнесийнхэн маань зээлээ эргэн төлөх чадваргүй болж эхнээсээ хаалгаа барьж эхэлснээр бүтээн байгуулалтаар шинээр бий болсон ажлын байрууд үгүй болж ажилгүйдлийн түвшин эрс өснө. Энэ нь цаашлаад зах зээлд худалдан авах чадварт муугаар нөлөөлснөөр олон зуун иргэд ипотекийн зээлээ төлөх чадваргүй болсноор бизнес эрхлэгчдийн найдваргүй зээл дээр нэмэгдэж улмаар банкны салбарын хямралыг эхлүүлнэ. Үхлүүд хөрөнгө болсон хөрөнгө оруулалт, барааны илүүдэл, үнийн уналтаас эдийн засаг бүхэлдээ дифляцид орж хямрал улам гүнзгийрнэ. Дифляци нь инфляциасаа илүү хор уршигтай, учир нь түүний дараа хиперинфляцитай тулгардаг. Эдийн засагт төв банк мөнгөний нийлүүлэлтийг эрс нэмэгдүүлж, мөнгөний хүүг хүчээр буулгаж, засгийн газраас бизнест оролцож зээл олголтыг идэвхижүүлж хөөс үүсгэснээс болж эдийн засаг бүхэлдээ хямардаг гэж Австричууд тайлбарласан байдаг.

 

Одоо тэгвэл уг онолыг сүүлийн хэдэн жилд өрнөсөн Монголын үйл явдлуудтай харьцуулж үзье. Монгол банк их хэмжээний мөнгөн тэмдэгт хэвлэж хэрэгжүүлсэн Үнэ тогтворжуулах хөтөлбөр, Чингис болон Самурай зэрэг бондоор Хөгжлийн банкаар дамжуулж санхүүжүүлсэн Үйлдвэржүүлэлтийн хөтөлбөр, иргэдэд 8 хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөр гэх мэт бүхий л арга хэмжээнүүд нь эрх баригчдын зүгээс зах зээлд эрчимтэй интервенци хийж эдийн засаг дахь төрийн оролцоог эрс нэмэгдүүлсэн билээ. Сайхан уриа лоозон нэр бүхий хөтөлбөрүүд эхэн үедээ богино хугацаанд эдийн засгийн өсөлтийг хангаж, шинээр ажлын байрууд нэмэгдсэнийг үгүйсгэхгүй. Харин дунд болон урт хугацаандаа эдгээр бүтээн байгуулалтууд, үр ашиггүй, алдаатай тооцоо эсхүл эхнээсээ мөнгө завших зорилго агуулж барьсан үйлдвэрийн хөрөнгө оруулалтууд ямар гамшиг, үр дагавар дагуулсныг бид одоо харж сууна. Хаалгаа барьж ажилчидаа тараахад хүрсэн дээрх үйлдвэрүүд болон бизнес эрхлэгчид ингээд зогсохгүй төрөөс дахин дараагийн дэмжлэг үзүүлэхийг лоббидож борлогдохгүй бүтээгдэхүүндээ протекционист бодлогыг шаардаж улмаар ижил төстэй бараандаа импортын гаалийн татвар, хориг, квот тавиулж авсан билээ.

 

Зах зээл дэх төрийн оролцоо хамгийн бага байсан үе болох 90-ээд оны хүнд хэцүү жилүүдэд шинээр гарч ирсэн засгийн газар чухам гаалийн татварыг тэглэж гадаад худалдааг чөлөөтэй болгосноор худалдаачид, наймаачид, ганзагачид, ченжүүдийн ашиг олох хөшүүргийг бий болгож өгсөнөөр зах зээлд бараа таваарын төрөл болон нийлүүлэлт эрс сайжирч эдийн засгийг зах зээл рүү амжилттай шилжүүлж байсан түүхээ бид мартжээ. Чухам чөлөөт худалдаа, үйлдвэрлэлийн хэрэгслийн чөлөөт хөдөлгөөн болон чөлөөт зах зээлтэй эдийн засгийн бодлого л улс оронд эдийн засгийн өсөлт, хөгжил дэвшил авчирч увайгүй ядуу орныг баян чинээлэг болгодог түүх бий.

 

Энэхүү нийтлэлийн эхэнд дурдсанчлан бараа таваарын үнийн өсөлт, бухимдалаас үүдэж барааны үнийг бууруулахад чиглэсэн үнэ тогтворжуулах болон түүний дараах импортыг орлох хөтөлбөрүүд нь эсрэгээрээ бараа таваарын үнийг улам нэмэгдүүлж сонгогч-хэрэглэгчдийнхээ нуруун дээрхи ачааг улам хүндрүүлсэн нь аливаа төрийн оролцоо нь жам ёсоороо бүтэлгүйтдэгийг дахин харууллаа.

 

Дээрх бизнес мөчлөгийн онолыг цэвэр, шударга өрсөлдөөнтэй зах зээлтэй гэсэн нөхцөлд тайлбарласан болно. Өөрөөр хэлбэл улс төрчид бизнес эрхлэгч нарын хооронд манайд өргөн цар хүрээгээр тахал мэт тархсан клайнтелизм буюу авилга, хээл, хахууль, жалга довны үзэл, зээл бүтээгчдийн хүртдэг 10 хувь зэрэг хууль бус үйлдлүүд уг онолд хамарч ороогүй болно. Эдгээр хуулийн хүрээнээс гадуур зохион байгуулалттай гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд нь сайхан уриа лоозонтой элдэв хөтөлбөрүүдийн зардлыг л улам нэмэгдүүлж эдийн засгийн үр ашгийг бууруулах нь гарцаагүй. Мөн төрийн ивээл дор бусдаас давуу эрх эдэлж зах зээл дэх өрсөлдөөнд давамгай байр суурь тогтоосон хувийн хэвшлийн бүлэглэлүүд нь төрөөс огт дэмжлэггүйгээр шударгаар өрсөлдөж ирсэн бизнесүүдийг зах зээлээс шахан зайлуулж шударга бус өрсөлдөөнийг тогтоодог. Цаашлаад алдагдалтай ажилладаг хэдэн зуун төрийн өмчийн компаниудын үйл ажиллагаа, стратегийн гэх буюу монополь байдал ноёрхсон уул уурхай дахь төрийн оролцоо мөн төгрөгийн девальваци зэрэг хямралыг гүнзгийрүүлэхэд нөлөөлдөг үзэгдэлүүд байдаг.

 

Ийм энгийнээр аливаа эдийн засгийн хямралын гарал үүсэл хийгээд шалтгааныг Л. Фон Мизэс, Ф. Хаек тэргүүтэй Австричуудаас өөр бусад онолын (маркист, кэйнист, монитарист) эдийн засагчид тайлбарлаж чадаагүй байдаг. Шинээр сонгогдсон эрх баригчид өмнөх засгийн гаргасан энэхүү эдийн засгийн алдаатай социалист бодлогыг засаж залруулж хэрэглэгч, зах зээл рүүгээ хандсан либерал бодлого баримталж эдийн засгаа эрүүлжүүлж иргэдээ ядуурлаас гаргах нэг л сонголттой тулгарлаа.

 

Алтан тариа ХХК-ийн Гүйцэтгэх захирал П. Цэнгүүн

Shuud.mn
Сонин хачин
Seheeten:
Hugjiliin chodor tushaa blson Man iig ug vndser ni archij bj Uls oron hogjih bolno
2016-12-09
Seheeten:
Hugjiliin chodor tushaa blson Man iig ug vndser ni archij bj Uls oron hogjih bolno
2016-12-09
зүрх судас:
Тархи-Зүрх судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлж, цус шингэлж холестрин бууруулах үйлчилгээ бүхий ЛиЭрКан бүтээгдэхүүнийг борлуулж байна. Тус бүтээгдэхүүн Монголд 11 дэх жилдээ борлогдож байгаа ба дараах эмгэгүүдэд хэрэглэнэ. БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ ҮНДСЭН ҮЙЛЧИЛГЭЭ -Цус шингэлэх, Холестрин бууруулах, ДАРААХ ЭМГЭГҮҮДЭД ХЭРЭГЛЭНЭ -Даралт ба хуян, Тархи-зүрхний судасны хатуурал нарийсал, ишеми, Бусад эрхтний судасны хатуурал нарийсал, бөглөрөхөөс урьдчилан сэргийлэх. Лавлах утас 96665038. ҮНЭ 1 курс- 3 сар хэрэглэх 660’000₮, 1 сараар хэрэглэх нь 220’000₮ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА БИЧЛЭГ httpswww.youtube.comwatch?v=XZjH7-ny-ac
2016-12-07
Зочин:
Minii olj harj baigaagaar Mongoliin onoogiin baidald 1-l zuil huchtei noloolj baidag. Mongol hunii suuri aranshin bolood udaj baigaa Hovjiv = Ataarhal = Shunal. Edgeer aranshinuud erdem, bolovsrol, ner tor, setgel zurhtei yamarch hamaaralgui zowhon mongo, 2dahich hereglee, alban tushaaltai l holbootoi. Edgeer deer nemegdeed jalga dov, hamaatan sadan, naiz nohor, amraguudaa gesen uzel. Uzel ni ergeed ataarhaliig bii bolgoh gesen shunaltai l holbootoi. Yariad baiwal ih zuil bii. Bi gedeg hun realist uzeltei, pragmatik bodoltoi hun uchraas Buddiin shashin yarisangui.
2016-12-05
zochin:
Hamgiin hyamd delguur languund l oocherlotsgoochih,unetei gazruudaas hudaldaj avahaa l bolitsgoochih tegeel chanartai hyamd buteegdhuuntei bolno.Ene bol ard irgediin zohitsuulalt.Taanuus dandaa bitgii tur zasag shuumjil.
2016-12-05
Зочин:
хуулбарласан хуучинсаг бичвэр байна авах санаа огт алга даа
2016-12-04
tsenguuniig mednee:
shaaj bgsaan, um n zaragdahgui hudlaa pr hiij bgaan
2016-12-04
tsenguuniig mednee:
shaaj bgsaan, um n zaragdahgui hudlaa pr hiij bgaan
2016-12-04
Зочин:
barag l unen heljee
2016-12-04
Зочин:
МАНАН бүлэглэл дээр нь сонгуулийн эдийн засагт шилжсэн
2016-12-04
Hiisen:
Hiisen hymyysiig bish hiigeegyi hymyysiig shyymjil teneg setgyylchdees l bolj mongol hyamarch bga sh dee
2016-12-04
Зочин:
Heden on be. Suuliin uyeiin nomuud unshaach.
2016-12-04
Баясаа:
Хүн дуртайдаа зээл авдаг гэж бодож байна уу
2016-12-04
Зочин:
Зээл аваад зүгээр мөнгө олчихсон юм шиг ямарч тооцоогүй үрээд байхаар өрөнд оролгүй ч яахав дээ.
2016-12-03
Зочин:
Hoerdmol niigem zavsriin
2016-12-03
Зочин:
Huviin omchtei komunizm
2016-12-03
IRGEN:
TENEG MONGOLCHUUD HAA HAMAGUI ZEEL AVCHAAD TOLJ CHDHGUI BANK BUS. LOMBARD. BANKUUDIIG HOHIROOH YM ALBATAI YM SHIG ZEELAVCHAAD GONSHIHNONO ENE ZAH ZEELIIN NIIGEM SHUU IRGED MINI.
2016-12-03
Баясаа:
Хүн дуртайдаа зээл авдаг гэж бодож байна уу
ЖДҮ бид нар буруутай болоод бн уу?:
ЖДҮ бид нар буруутай болоод бн уу?
2016-12-03
Зочин:
Энэ хүн удахгүй дампуурнаа. Догматик юм яриад байна.
2016-12-03
Зочин:
Эдийн засгийн хямралыг ард түмэн , том жижиг бизнесменүүд бий болгоогүй юмаа эрхэм бичигч гуай. Дээр бгаа өөрсдийгөө элит гэж нэрлэсэн угсаа гарл муутнууд ханаж цадахгүй л бгаа юм гэж Бямбасүрэн гуай хэлсэн дээ. Зүгээр л оффшорт байгаа арван хэдэн тэрбум долларыг бодчих. Гэтэл Монгол улс хэдэн тэрбум долларын өртэй бгаа билээ. Монгол өнөөдөр хэдэн татвар төлөгчид , наймаачид дээр л тогтож байна гэвэл огт хатуудахгүй бөгөөд үнэн билээ.
2016-12-02
Зочин:
эдийн засгийг онолоос хэтэрч ойлготлоо үнэндээ хол бн дөө,зах зээлийн багтаамж-худалдан авах чадвар гэх 2 гол үзүүлэлт чинь манайд ямар хэмжээнд бн гэдгээ эхлээд ойлго л доо,үүн дээр нэмээд дэлхийд тарвалзах улс төр манайд бий юу гэдгийг бод,эдгээр чөлөөт параметрүүдээ үзүүлэлтийн дээшлүүлчээд онолоо тогтолцоогоо түүндээ наа,тэгвэл сая Монгол хөгжинө гэж бардам ярьж болно.Эдийн засгийнхаа философи руу гэтэлж орж чадахгүй бол хоосон онолоор хэчнээн гоё яриад бичээд хэрэгжүүлээд юунд хүрэхэв дээ,нийгмийг хийсвэр горьдлогоор тэжээгээд яахын.Одоогийн бга байдал маань дээрхи хүчин зүйлүүдийн тусгал штэ,ямар хөрс бн тийм л ургац хурааж авна гэдэгсэн
2016-12-02
irgen:
Daraagiin songuuliar ene namuudtai holboogui zever bie daagchidaas, ard tymnees byrdsen tor baiguulah heregtei um baina, Ard tymen dotor ene luivarchidaas ilyy chadaltai, uhaalag luivarchin bish hymyys myanga myangaaraa baina,,,,,,,,,,,,
2016-12-02
Зочин:
Ардчилал монгол хүмүүсийн халуун эх оронч сэтгэл, хүн чанар, хүний мөс, цэвэр ариун ёс суртахуун, шударга үнэнийг дээдлэх үзэл бүхнийг 26 -хан жилийн дотор бүрмөсөн уусган устгаж булшилсан. Одоо бид улам бүр хүн чанараа гээж, зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтны шинж чанарыг өдрөөс өдөрт олж, соёлт хүн төрөлхтний хөгжил дэвшлээс улам бүр холдсоор байна. Бид бүхэлдээ хүн дүрстэй адгуусан амьтад болсоор байна. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.
2016-12-02
Зочин:
АН МАН гэж намчирхаад байдаг нөхдүүд мафийн улнаас зүүгдэгсэд. МАНАН гэдэг мафийн бүлэг монгол улсыг удирдаж байна.
2016-12-02
irgen:
Daraagiin songuuliar ene namuudtai holboogui zever bie daagchidaas, ard tymnees byrdsen tor baiguulah heregtei um baina, Ard tymen dotor ene luivarchidaas ilyy chadaltai, uhaalag luivarchin bish hymyys myanga myangaaraa baina,,,,,,,,,,,,
erhem bayr:
Turiin zohitsuulaltiig bagasgad shudarga ursulduuniig demjih yumuu okok kkk maaanag mini 1000 jil guril hiisen hytad kompanitai chi shudargaar ursulduurei .asudalgui neg mongol hunii ner deer hotiin zuun tald uildver bariadhentii dornodod taria taeiulaad guril hiilgey chi 20 ood jil guril hiisen chi shudargaar ursulduud davhuuu olon yum dongosolgui ter hivgee udur shunugui huuchin uneer ni zar ugui bol hytadad ochood shudargaar ursuld
2016-12-02
Зочин:
OGT UNSHILGUI SHUUD HELEHED HUUCHINSAG TUILSHIRMAL MONETARIZMSAA BOLIO HOGSHOON. 29 ONII HIAMRALIIN SHALTGAANIIG MONETARISTUUD UNEN HELSEN. GEHDEE UURSDUU 2007 ONII SUBPRIMED SHUUD BURUUTAI. ODOO TSAG UR BOLSON. BIZNESMEN HUN UURIIGOO L HAMGAALJ BN SHSHSHSH.
2016-12-02
Irgen:
Zuv tailbar hiisen niitlel bolj.
2016-12-02
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ.
2016-12-02
ZOVLON IHESVEL LAM ZUD IHESVEL TSENGUUN TARGALNA:
HYMRAL BOLOOGUI EE HII HOOSON HUUSNUUD HAGARAAD BAIH YOSTOI HEMJEENDE IRLEE HU
2016-12-02
tsenguunii shudarga ursulduun:
za chi tiim shudarga ursulduuniig demjdeg yum bol ard tumeN malchid yadarch bgaa ued HIVGEEE ungursun jiliin uneeree chenjuuded bish malchdad zar ajildaa yavahdaa 5 sharaas tsaash hivegnii une harchaarai
2016-12-02
kkkkk:
yostoi nuguu toon dotor useg tsohij yavna gdeg shig l yum dakkk nom unshad jaahan yum oilgono tegeeed za ene manai ulsiin jisheen deer yaj bna geed l tulgaj haraad hucheer tohiruulga hiine daraa ni uuriiguu ediin zasagch met oilgono bult bult shaaana .erguu malnuudaa mongol ornii uls tur gazarzuin bairlal ni delhiin ediin zasgiin chig handlagiig dagah bolomj olgodoggui yum sh dee yamarch ediin zasgiin onolchiin onol manaid hudlaa boldog tsever mongol uhaanaar l aj ahuigaa sergeene turiin zohitsuulalt bhgui tgeed ter goe nertei shudarga ursulduun chin malaa hujaa narig tetgedeg shu dee deeres ni tsenguun metiin mal SHUDARGA URSULDUUN shuude gd hivgee zarahgui hujaa ru gargana shudarga ursulduuniig ni har tanar tsas orood zud bolonguut gudmand altan taria hivgee 12000 bolgoson bn
2016-12-02