Орон сууцны үнэ 500 мянган төгрөгөөр хямдарна

img

 

Орон сууцны биржээс  орон сууцны хямдрал, урамшуулалт өдөрлөгийг өнөөдрөөс эхлэн  зохион байгуулах гэж байна. Тус өдөрлөгт Улаанбаатар дахь 80 гаруй орон сууцны төсөл хэрэгжүүлэгчид болон ипотекийн 8 хувийн зээл олгодог арилжааны банкууд оролцоно.

 

Өдөрлөгийн үеэр  барилгын компаниуд орон сууцны м.кв талбайн үнийг 200-500 мянган төгрөгөөр хямдруулах аж. Мөн банкны эдийн засагчид ипотекийн зээлийг хэрхэн авах тухай зөвлөгөө өгөх юм байна.

 

Өдөрлөг энэ сарын 2-4-ныг хүртэл “Мишээл” барилгын их дэлгүүрт үргэлжилнэ.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Нэг сая хоёр зуун мянган төгрөгөөс үнэтэй орон сууц авах бол зээлэнд хамрагдахгүй байхаар хуульчил . Тансаг хэрэглээнд татвар оногдуулж байгаатай утга ижил шүүдээ . Үнэтэй гоё сууцанд амьдрах бол мөнгөө төлж л ор . Орон байртай болох гэж байгаа ,орлого багатай иргэд нь зээлэндээ хамрагдаг
2016-12-03
Зочин:
Борлогдохгүй байгаа юмыг хямдруулахгүй гээд яах юм. Үнээ нэмэх юм уу ! €_
2016-12-02